М.Анхцэцэг: Багаараа медаль хүртсэнд би хамгийн их баярлаж байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Бахрейны Манама хотноо зохион байгуулагдсан хүндийг өргөлтийн "Манама-2022" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяраар удирдуулсан дөрвөн эмэгтэй тамирчин хүч сорьсон билээ. Тэгвэл гавьяат тамирчин М.Анхцэцэг -87 кг-ын жинд огцом, түлхэлттэй өргөлтөд алтан медаль авч нийлбэр дүнгээр Ази тивийн хошой аварга боллоо. Мөн 59 кг-ын жинд Э.Энхтамир огцмоор мөнгөн медаль, 76 кг-ын жинд О.Дархижав огцомд мөнгө медаль хүртлээ. Харин 71 кг-ын жинд Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэр дүнгээр 215 кг-ын амжилтаар "том" хүрэл медаль хүртсэн бахдам сайхан амжилттай эх орондоо ирлээ.

Монголын хүндийг өргөлтийн төдийгүй спортын түүхэнд "Алтан үсгээр" бичигдсэн амжилтын эзэн, Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, Олимпын IV байрын шагналт, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга, "Эрхэт Монгол" группийн тамирчин, "Алтан охин" хэмээн ард түмэндээ нэрлэгддэг, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн сэтгэгдлийг хүргэж байна.

Тэрбээр “Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлсэндээ маш их баяртай байна. Анх 2016 онд -75 кг-ын жинд түрүүлж байсан бол зургаан жилийн дараа -87 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Намайг төрүүлж, өсгөсөн аав, ээж, энэ амжилтад хөтөлсөн багшдаа маш их баярлалаа. Мөн “Эрхэт Монгол” групп, “Буянт-Ухаа нисэх онгоцны буудал”, “Алдар спорт хороо”, Монголын үндэсний шигшээ баг, Монголын үндэсний бие тамир спортын хороо болон хүндийг өргөлтийг дэмжиж ажилладаг байгууллагууддаа баярлалаа. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа илүү сайн хийх болно. Эмэгтэй тамирчдын хувьд түүхэндээ анх удаа ийм олуулаа медальтай ирлээ. Багаараа бүгд медаль хүртсэнд би хамгийн их баяртай байгаа” гэсэн юм.

Ийнхүү манай дөрвөн тамирчин дөрвүүлээ медальтай (Гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл) Азийн аваргыг өндөрлүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа Бахрейнд эгшиглүүллээ. Ирэх арванхоёрдугаар сард Колумбид болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтаа бататгахыг ерөөе.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Базараа(202.55.188.104) 2022 оны 10 сарын 20

үнэхээр бахдам амжилд гаргасан 4 тамирчидад баяр хүргье цаашидын тэмцээд нь амжилт хүсье

1  |  0
МӨНХЖАРГАЛ(66.181.177.119) 2022 оны 10 сарын 18

Яая яая энэ цөөхөн ардтүмнээс ийм их хүч чадал ,ур ухаан, гардаг нь дэлхийг туурайгаараа тамгалсан эх эзэн Чингисийн үр сад гэдгийг л илтгээд бна даа үнэхээр омогшиж уйлах ч багадах нээ Баярлалаа та нартаа хүндэтгэн мөргөмөй

2  |  0
Энхбат(124.58.7.101) 2022 оны 10 сарын 18

Энэ мундаг дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэх хэрэгтэй байнаа. Тухайлбал, Хүндийг өргөлтийн Хосбаяр, Жудогийн Шийрэв гээд л…

3  |  0
Жиү жиү цү(66.181.161.67) 2022 оны 10 сарын 18

Хүнд өргөлтиин спорт иим өндөр түвшинд хөгжсөн нь энэ төрлииг уналтнаас гаргаж ирсэн Холбооны удирдах зөвлөл Загдсүрэн /ёрөнхиилөгч асан/Ч.Даваадорж Хасбаатар Батсайхан Үёнбаатар Дашзэвэг.Г Даваадорж дасгалжуулагч Хосбаяр нарын зүтгэл шүү хөндлөнгөөс би 12 жил ажиглаж үё үё тэмцээн дээр нь очиж дэмждэг бас энэ холбооны мёнёжмэнтээс суралцдаг

7  |  1
Top