Абдулрашид Садулаев мэргэжлийн лигт ялалт байгууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 15

Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев нэг жилийн дараа бөхийн дэвжээндээ эргэн ирлээ. Тэрээр И.Поддубный мэргэжлийн лигийн хоёр дахь тэмцээнд гарсан ч тэмцээнд оролцолгүй, чансааны барилдаан хийсэн юм.

Абдулрашид Садулаев хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 3-нд Москвад ОХУ-ын шигшээ, Дэлхийн шигшээ багийн халз тулаанд гарч, Хойд Македоны Магомедгажи Нуровыг 5:1 ялж байв. Хоёр бөхийн барилдааны харьцаа 7:0, мэдээж Садулаев долоо ялсан. Дагестан танк 2014 оноос хойш барилдахдаа 2017 оны ДАШТ-ий финалд л ялагдсан.

Энэ удаагийн өрсөлдөгч нь Беларусын бөх Александр Гуштын байсан бөгөөд Дагестан танк 7:0 ялалт байгууллаа.

97 кг. Абдулрашид Садулаев (Дагестан) – Александр Гуштын (Беларусь) – 7:0

Садулаев эхлээд оноо авах гэж нэлээд зүдэрч байлаа. Нэг жил барилдаагүй, энэ тэмцээнд гэнэт орох болсон зэрэг нь нөлөөлсөн биз ээ. Гэвч удалгүй санаачилгыг гартаа авч, ээлжит итгэл төгс ялалтаа байгууллаа.

Поддубный мэргэжлийн лигийн медальтнууд

57 кг. 1. Начын Монгуш. 2. Рамиз Гамзатов. 3. Муслим Садулаев, Дмитрий Шамело (Беларусь).

61 кг. 1. Абасгаджи Магомедов. 2. Башир Магомедов. 3. Андрей Бекренев (Беларусь).

65 кг. 1. Ибрагим Ибрагимов. 2. Эльбрус Валиев. 3. Умар Умаров, Муслим Сайдулаев.

70 кг. 1. Иналбек Шериев. 2. Рамазан Гаджимагомедов. 3. Заур Зигоев, Турпал-Али Хатуев.

74 кг. 1. Заурбек Сидаков. 2. Магома Дибиргаджиев. 3. Руслан Богатырев.

79 кг. 1. Ахмед Усманов. 2. Радик Валиев. 3. Магомедхабиб Кадимагомедов (Беларусь), Халид Яхиев.

86 кг. 1. Артур Найфонов. 2. Владислав Валиев. 3. Расул Тихаев (Беларусь), Арсен-Али Мусалалиев.

92 кг. 1. Даурен Куруглиев. 2. Алан Багаев. 3. Гурам Черткоев.

97 кг. 1. Сергей Козырев. 2. Жорик Джиоев. 3. Сослан Джагаев, Гаджимагомед Тажудинов.

125 кг. 1. Сослан Хинчагов. 2. Знаур Коциев. 3. Анзор Хизриев, Виталий Голоев.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top