Тедеев: Садулаев мэргэжлийн лигт барилдахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев “Матч ТВ”-д ярилцлага өгөхдөө шигшээ багийн тамирчдын ирэх улирлын төлөвлөгөөний талаар юу ч мэдэхгүй гэж мэдэгдлээ.

Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев энэ сарын 13-14-нд явагдах "Poddubny Wrestling League" мэргэжлийн лигийн тэмцээнд оролцож, Беларусын бөхтэй барилдана гэсэн мэдээлэл гарсан билээ.

Жамболат Тедеев энэ талаар “Миний мэдэж байгаагаар Садулаев барилдахгүй. Яагаад гэвэл тэр бэлэн биш, формдоо ороогүй байгаа. Яагаад түүнийг мэргэжлийн лигт барилдана гэж зарласан талаар Холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвилигаас асуу. Түүнд авсан өөр мэдээлэл байж магадгүй юм. Шигшээ багийн бусад бөхчүүдийн талаар та бүхэнд хэлэх зүйл алга. Би бөхийн холбоотой бага зэрэг санал зөрөлдөөнтэй байгаа болохоор одоо байдал ямар байгааг мэдэхгүй байна. Ямар санал зөрөлдөөн гэж үү? Энэ хэвлэлд өгөх зүйл биш” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top