Узбекистан иргэдээ Украинаас гарахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

ОХУ-ын цэргийн хүч сүүлийн үед Украины Киев, Львов, Запорожье, Днепр, Тернополь, Харьков болон бусад хотуудад пуужингийн цохилт өгч эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан Узбекистаны Засгийн газраас Украинд оршин суугаа иргэдээ тус улсаас нэн даруй гарч явахыг санууллаа.

Украин дахь Узбекистаны ЭСЯ-наас “Фронтын байдал ширүүссэнээс гадна Украины нутагт агаарын цохилт өгөх магадлал маш өндөр болсон тул аюулгүй байдлын үүднээс эх орондоо эргэн ирэхийг уриалж байна” гэсэн мэдээлэл гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top