“Бэхэн зүрх” кино удахгүй нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр зэхэж буй. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид ажиллаж байгаа аж.

Киноны ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллаж байгаа бөгөөд энэ кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог юм.

“Бэхэн зүрх” киноны гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ.

Уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлсэн “Бэхэн зүрх” киноны зургийг авч дууссан бөгөөд тун удахгүй нээлтийн товоо зарлах аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top