Чөлөөт ДАШТ: Н.Наранхүү хагас шигшээд Ираны бөхтэй барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 17

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 61, 65, 97 кг-ын барилдаантай.

61 кг-д Н.Наранхүү (Хасу-Мегастарс) эхний тойрогт Молдавын Игорь Чичиоиг 11:0 оноогоор цэвэр яллаа. Дараагийн тойрогт Гүржийн Темураз Ванишвилиг 10:2 илүүрхлээ. Ингээд шөвгийн наймд залуу 2020 оны Азийн аварга, 2022 оны Улаанбаатар Азийн АШТ-ий хүрэл медальт Киргизийн Улукбек Жолдошбековтой таарч, 13:5 яллаа.

Хагас шигшээд тэрээр Ираны бөхтэй барилдана.

1/2 финал

Rei HIGUCHI (JPN) - Seth Anthony GROSS (USA)

Narankhuu NАRMANDAKH (MGL) - Reza Ahmadali ATRINAGHARCHI (IRI)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top