Чөлөөт ДАШТ: Ц.Цогбадрах, Н.Наранхүү эхний барилдаанд яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 17

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эрэгтэй 61, 65, 97 кг-ын барилдаантай.

65 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар) барилдаж байна. Эхний тойрогт Гвиней Бисаугийн Mbunde CUMBA MBALI-г 7:0 оноогоор ялсан.

61 кг-д Н.Наранхүү (Хасу-Мегастарс) эхний тойрогт Молдавын Игорь Чичиоиг 11:0 оноогоор цэвэр яллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top