Чөлөөт ДАШТ: З.Занабазар цэвэр ялж, хүрэл медалийн төлөө барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 17

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өчигдөр эрэгтэй 57, 74, 92 кг-ын жингийн барилдаанууд болсон. Өнөөдөр медалийн төлөө барилдах бөхчүүдийн нэрс тодорч байна.

Эрэгтэй 57 кг-д Занданбудын Занабазар (Хилчин) зодоглосон.

Манай бөх урьдчилсан шатанд Канадын Darthe CAPELLAN-г өөртөө итгэлтэй сайхан барилдаж, 5:1 оноогоор ялсан.

1/8 финалд Туркийн  Мухамет Каравушийг цэвэр яллаа.

¼ финалд чансааг тэргүүлэгч АНУ-ын Томас Гилмантай бэргэх зүйлгүй зоригтой барилдсан ч 1:5 ялагдлаа.

Томас Гилман финалд шалгарсан тул манай бөх Австралийн якут бөх Георгий Окороковтой барилдах болсон. Георгий 2021 онд Австралийн иргэн болсон. 2022 оны Австралийн аварга бөх. Барилдаан эхлээд 2 оноо алдсан манай бөх эхний үед оноогоо тэнцүүлээд хоёрдугаар үед 10 оноо авч оноогоор цэвэр яллаа.

Үдээс хойш манай бөх Хүрэл медалийн төлөө Хятадын Wanhao ZOU-той барилдана. Хятад залуу Гилманд ялагдахаасаа өмнө Пуэрто Рико, Иран, Азербайжаны бөхчүүдийг ялсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хх(64.119.20.14) 2022 оны 09 сарын 17

хх

0  |  1
Top