Чөлөөт ДАШТ: З.Занабазар Австралийн якут бөхтэй дагах барилдаан хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 17

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өчигдөр эрэгтэй 57, 74, 92 кг-ын жингийн барилдаанууд болж, хагас шигшээ болон дагах барилдаанд оролцох бөхчүүдийн нэрс тодорлоо.

Эрэгтэй 57 кг-д Занданбудын Занабазар (Хилчин) зодоглосон.

Манай бөх урьдчилсан шатанд Канадын Darthe CAPELLAN-г өөртөө итгэлтэй сайхан барилдаж, 5:1 оноогоор ялсан.

1/8 финалд Туркийн  Мухамет Каравушийг цэвэр яллаа.

¼ финалд чансааг тэргүүлэгч АНУ-ын Томас Гилмантай бэргэх зүйлгүй зоригтой барилдсан ч 1:5 ялагдлаа.

Томас Гилман финалд шалгарсан тул манай бөх Австралийн якут бөх Георгий Окороковтой барилдах болсон. Георгий 2021 онд Австралийн иргэн болсон. 2022 оны Австраийн аварга бөх.

Австралийн бөхийг ялахад хүрэл медалийн төлөө Хятадын Wanhao ZOU-той барилдана. Хятад залуу Гилманд ялагдахаасаа өмнө Иран, Азербайжаны бөхчүүдийг ялсан юм.

Алтын төлөө:

Thomas Patrick GILMAN (USA) - Зелимхан Абакаров (ALB) 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top