Чөлөөт бөх: М.Лхагвагэрэл Олег Болтинтой барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдрөөс эрчүүдийн тулаан эхэлж, 70, 79, 86, 125 кг-ын жинд урьдчилсан барилдаанууд явагдлаа.

Эрэгтэй 125 кг-д М.Лхагвагэрэл 2021 оны Исламын орнуудын наадмын хүрэл медальт Узбекистаны Хасанбой Ахмаджонович Рахимовтой эхний барилдаанаа хийх байсан. Гэвч Рахимов эхний тойрогт Сербийн дагестан бөхтэй барилдаж байгаад өвдгөндөө гэмтэл авсан тул гарч ирсэнгүй.

Ингээд манай бөх 1/4 финалд 2021 оны Азийн аварга Казахстаны Олег Болтинтой барилдах боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.128) 2022 оны 09 сарын 15

Амжилт

0  |  0
Top