Чөлөөт бөх: Э.Тэмүүлэн эхний тойрогт яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдрөөс эрчүүдийн тулаан эхэллээ. Эрэгтэй 70, 79, 86, 125 кг-ын жинд урьдчилсан барилдаанууд явагдлаа.

Эрэгтэй 70 кг-д Э.Тэмүүлэн эхний барилдаанаа Азербайжаны Жошган Азимовтой хийж, 3:3, сүүлийн оноогоор ялалт байгууллаа. Дараагийн өрсөлдөгч нь 2017 оны дэлхийн аварга Гүржийн Зураб Якобишвили.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top