Global News: Украины дүрвэгсэд Канадад өртөг өндөртэй амьдралтай тулгарч байна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Канадын Global News Украинаас дүрвэж ирсэн дөрвөн хүүхэдтэй гэр бүлийн талаар сурвалжилга хийжээ.

Оросын тусгай ажиллагааны улмаас Самбороос Канад руу дүрвэж ирсэн уг гэр бүл Канадад өртөг өндөртэй амьдралтай нүүр тулгарсан байна.

Тавдугаар сард Саскачеван мужид суурьшсан тэдний гэр бүл өртөг өндөр газарт ирснээ мэдээд мөнгө олохын тулд бүхий л хүч чадлаараа хичээж байгаа гэнэ. Канадад амьдрал тэдний бодсоноос өртөг өндөртэй байжээ.

Дөрвөн хүүхэдтэй хосууд “Украинд байр хөлслөхөд илүү хямд. Хоол хүнс, хувцас, бүх зүйл хямд. Иймээс бидний амьдралд өөрчлөлт гарсан” хэмээн Global News-д ярьсан байна.

Түүнчлэн The Guardian сонин Украины 50 мянга гаруй дүрвэгч Их Британид орох оронгүй үлдэх магадлалтай байгаа талаар мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
орхон(66.181.160.86) 2022 оны 09 сарын 06

өөрсдөө хүссэн хохь нь

0  |  0
Top