Хакүхогийн зодог тайлах ёслол 1-р сард болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Сүмогийн ихэнх рекорд амжилтыг эзэгнэгч, их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-нд бөхийн өргөө Кокүгиканд болно.

Энэ ёслолын үеэр мэдээж магэ үстэйгээ салах ёслол гүйцэтгэхээс гадна жюүрёо, дээд зиндааны бөхчүүдийн барилдаан, Хакүхогийн дохёнд гарах сүүлийн ёслол явагдах юм. Ёслолд Япон, Монголын улс төр, бизнес, спортын салбарын олон хүндтэй эрхмүүд оролцох нь гарцаагүй.

Өнөөдөр Миягино ояката буюу их аварга Хакүхо онлайн хурал хийж, “Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 30-нд зодог тайлснаасаа хойш дэмжигч фэнүүдийнхээ ачийг хэрхэн яаж хариулах вэ гэж үргэлж бодож ирсэн. Зодог тайлах ёслолын тов тодорсонд баяртай байна. Нэгдүгээр сарын 28-нд сүүлийн удаа дохёнд гарах ёслол үйлдэнэ. Та бүхэн ирж үзээрэй” гэж мэдэгдлээ.

Хакүхо өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлаад Магаки ояката нэрээр холбоонд үлдсэн. Өнгсрөн долоодугаар сард Миягино ояката тэтгэвэрт гарахад Миягино дэвжээг өвлөн авч, удирдах болоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 05

Больлоо гээд больчихож ч болдоггуй, толгой дээрх хэдээ дур мэдээд янзалчихаж ч болдоггуй жинхэнэ тэнэг дарамттай спорт, хэтэрхий хуучинсаг

0  |  0
Top