Чөлөөт бөх: ДАШТ-д зодоглох дагестан бөхчүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Ирэх сарын 10-18-нд Сербийн нийслэл Белград хотод сонгомол, чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн явагдана. Парис олимпын циклийн энэхүү том тэмцээнд орос бөхчүүд оролцохгүй нь тодорхой болсон.

Гэхдээ ОХУ-ын тодорхой хэлбэл дагестан бөхчүүд гадаад улсуудын нэр дээр оролцоно.

Нийт 12 дагестан залуу найман улсын шигшээ багийн мэдүүлэгт багтжээ. Тэдний дөрөв нь дэлхийн аваргын хүрэл медальтай бөхчүүд:  Исмаил Мусукаев (65 кг, Унгар), Магомедгаджи Нуров (97 кг, Хойд Македон), Азербайжаны багийн Абубакр Абакаров (86 кг), Осман Нурмагомедов (92 кг) нар юм. Тэднээс гадна Гаджимагомед Алиев (65 кг, Бахрейн), Гаджимурад Омаров (79 кг, Азербайжан), Ахмед Магамаев (86 кг, Болгар), Зелимхан Абакаров (57 кг, Албани), Рамазан Рамазанов (70 кг, Болгар), Якуб Шихджамалов (79 кг, Румын), Магомедхан Магомедов (97 кг, Азербайжан), Магомедгаджи Нурасулов (125 кг, Серби) нар дэлхийн шилдгүүдтэй гар зөрүүлэх болно.

Хойд Осетийн Таймураз Салказанов (74 кг), Ахсарбек Гулаев (79 кг), Борис Макоев (86 кг), Батырбек Цакулов (92 кг) нар Словакийн багт, Хетик Цаболов (74 кг, Серби), Таймураз Фриев (86 кг, Испани), Геогрий Рубаев (92 кг, Молдав), Владислав Байцаев (97 кг, Унгар), Азамат Хосонов (125 кг, Грек) гэсэн 9 бөх мөн барилдах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.153) 2022 оны 09 сарын 06

Чөлөөтийн ДАШТ гээд л сүржигнээд байх юм, гэтэл чөлөөт чинь бараг сөнөж байгаа спорт ш дээ, тоодог амьтан ч байхгүй, олимпын төрлөөс хасагдах болзлоо бүрэн хангачихсан, ирээдүй нь тодорхой болчихсон ийм юмыг хөгжүүлэх гээд байх хэрэг юун

0  |  3
Top