Цус өтгөрөл ковидын үед тохиолдож байгаа нь батлагдсан

2022 оны 08 сарын 29

ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр /2022.08.29/ цаг үеийн асуудлаар мэдээл өглөө.

Мэдээллийн үеэр ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр "Манай улс төдийгүй дэлхийн улс орнуудад вакцины дараах гаж нөлөө, хариу урвалыг бүртгэдэг цахим системтэй. Манай улсад вакцинтай холбоотойгоор цус өтгөрч, нас баралт болсон тохиолдол бүртгэгдээгүй" гэдгийг тодотгов.

Ингээд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга, Ж.Нарангэрэл "Ковид-19 ба цус бүлэгнэлтийн өөрчлөлт" сэдвээр дараах мэдээллийг өгснийг хүргэе.


Цус нь дотроо дүрст элемент болон шингэн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэ цохистой харьцаатай байж, хэвийн бүх эд эрхтнээр дамжин эд эсэд хэрэгцээт бодисуудыг түгээж байдаг. Гэтэл энэ нь ямар нэгэн өвчин эмгэг, эрсдэлт хүчин зүйлийн шалтгаанаар харьцаа алдагдсаныг цусныг өтгөрөл гэж нэрлэж байгаа.

Цус өтгөрөл

Цус нь гурван янзаар өтгөрдөг.

Нэгдүгээрт улаан эс, цагаан эс, ялтас эсүүдийн тоо олширвол эсийн гаралтай цус өтгөрөл гэнэ. Жишээлбэл, улаан эс ихсэхэд архаг тамхидалт, таргалалт, агаарын бохирдол, үүнээс үүдэлтэй хүчилтөрөгчийн архаг дутагдлын үед цусны өтгөрөл үүсэж байдаг. Хүчилтөрөгчийн архаг дутагдалд хүргэдэг эмгэгүүдийн үед эсийн гаралтай цус өтгөрөл явагдаж байдаг. Үүнтэй адаил ялтасын олшрол нь ковидын үед ихсэж байдаг.

Дараагийнх нь сийвэнгийн бүтцийн өөрчлөлт гэж байна. Шингэн хэсгийн дотор эмгэг уураг гарч ирвэл энэ нь нэг  төрлийн өтгөрөл болдог.

Гуравдугаарт нь бүлэгнэлтийн өөрчтлөлт гэж байна.

Энэ гурван төрлийн цус өтгөрөл ковидын үед тохиолдож байгаа нь батлагдсан.

Бүлэгнэлтийн өөрчлөлт үзүүлдэг чихрийн шижин, бүх төрлийн архаг өвчнүүд, зүрх судасны эмгэгүүд, төрөлхийн зарим эмгэгүүд гэсэн таргалалт, хавдар зэрэг бусад эмгэгүүд байдаг.  Цус өтгөрөл гэдэг тусдаа өвчин эмгэг биш. Ямар нэгэн өвчний процесс дотор заавал хамт явж байдаг өөрчлөлт юм.

Цус өтгөрлийг яаж эмчлэх вэ гэхээр өвчнийг оношилсны дараагаар цус өтгөрлийн дээрх гурван төрлийн ялгаатай байдлын дагуу эмчилгээнүүдийг хийдэг.

Цус өтгөрлийг энгийн иргэн бид мэдрэх боломжгүй. Үүнийг заавал урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлэх боломжтой. Хэрвээ та ковидоор өвдсөн учраас цус өтгөрчихсөн болов уу гэсэн айдас, эргэлзээ байгаа бол урьлдчилан сэргийлэх багцдаа хамрагдаад, нөхцөл байдлаа тодруулж, айдас эргэлзээгээ арилгах боломж байгаа шүү гэдгийг онцоллоо.

Монгол Улсад өнөөнгийн байдлаар нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хамгийн өндөр нь  зүрх судасны тогтолцооны эмгэг байна. Энд онцлоход 1990 онд манай хүн амын дотор нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны эмгэг байсан. Харин 1992 оноос өнөөдрийг хүртэл зүрх судасны өвчний улмаас нас барах нь зонхилон тохиолдож байна.

Халдварт бус өвчин

Зүрх судас, хоол боловсруулах, амьсгалын эрхтэн системүүдийн өвчлөлийг халдварт бус өвчин гэж нэрлэдэг. Манай улсад хийсэн судалгаагаар 15-69 насны иргэдийн гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны иргэдийн хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байна.

Мөн халдварт бус өвчин нь хөдөлмөрийн насны иргэдийн өвчлөл, нас баралтын 77 хувийг эзэлж байна.

Нас баралт

Улсын хэмжээнд 2022 оны эхний долоон сарын байдлаар бүртгэгдсэн нас баралтын 10.254 тохиолдлоос 31.8 буюу 3263 нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 42 хувь нь зүрхний шигдээс, 21.7 хувь нь тархинд цус харвалтын шалтгаантай байна.

Коронвируст халдварын дараах сөрөг нөлөөг бууруулахыг зорьж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Эрт илрүүлгийн багцад цусны дэлгэрэнгүй шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген байна. Эдгээр нь бидэнд сүүлийн хоёр жилд тохиолдож байгаа олон эрхтэн системийг гэмтээдэг ковид-19 халдварын өвдсөн хүмүүст ямар хор уршиг үлдэж, эрхтэн системүүд дээр өөрчлөлт байна вэ гэдгийг давхар хянах, мэдээллийг цуглуулах юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэгт 272.434 иргэн хамрагдсан. Тэдгээрээс 7885 зүрх судасны тогтолцооны өвчин илэрсэн бөгөөд 46-аас дээш насныханд энэ төрлийн эрсдэл илүү бүртгэгдсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top