Жамболат Тедеев: ОХУ-ын АШТ-д түрүүлэх нь ДАШТ-д түрүүлэхээс хэцүү

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа Оросын бөхчүүд Казань хотод Бүх ард түмний спартакиад тэмцээнээ зохион байгууллаа. Энэхүү спартакиад тэмцээнээ тэд Хүчтэнүүдийн спартакиад гэж нэрлэсэн байв. Оросын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-Спартакиад бол энэ жилийн хамгийн том тэмцээний нэг. Харамсалтай нь Токио олимпын аваргууд зодоглосонгүй. Гэхдээ тэдэнгүйгээр ч үзэх харах юм ихтэй, сонирхолтой тэмцээн болж өнгөрлөө. Өрсөлдөөн маш их байлаа. Одоо жижиг, том ямар ч тэмцээн тамирчдад хэрэгтэй байна.

-Сүүлийн үед 125 кг-ын хүнд жинд сайн бөх алга гэж ярьж байгаа.

-Спартакиадад энэ жинд Эрик Жиоев түрүүллээ. Барилдаан нь надад их таалагдсан. Удахгүй бидний олон улсын тэмцээнд оролцох эрх сэргэж, гадаадын хүчтэнүүдтэй гар зөрүүлэх боломж олдоно гэж итгэж байна.

- Заурбек Сидаков өвдсөн гэсэн. Харин Абдулрашид Садулаев, Заур Угуев хоёр яагаад барилдсангүй вэ?

-Формдоо орж амжаагүй. Есдүгээр сарын эхээр Сочид шигшээ багийн цугларалттай. Тэндээсээ Минскт очиж, домогт Александр Медведийн нэрэмжит тэмцээнд оролцоно. Хоёр шигшээ багтай очно. Олимпын аваргууд маань тэнд барилдах болно.

-ОХУ-ын шигшээ багийн дараагийн зорилго?

-Медведийн тэмцээний дараа аравдугаар сарын дундуур Поддубный мэргэжлийн лигийн хоёр дахь тэмцээн явагдана. Бүх хүчтэнүүд тэнд оролцоно. Манай баг ДАШТ-д оролцоход 100 хувь бэлэн. Харамсалтай нь биднийг оруулсангүй. Бидэнд боломж гарах л юм бол гадаадын бүх хүчтэй бөхийг таслан хаяхад бэлэн байгаа. Энэ жилийн ДАШТ олон хүчтэй бөхгүй явагдах боллоо. Манай спартакиадад түрүүлэхэд ДАШТ-д түрүүлэхээс хэцүү.

Спартакиад.

57 кг.

1. Рамиз Гамзатов. 2. Муса Мехтиханов.

3. Петр Копылов, Муслим Садулаев.

61 кг.

1. Ахмед Идрисов. 2. Абасгаджи Магомедов.

3. Муслим Мехтиханов, Чермен Тавитов.

65 кг.

1. Шамиль Мамедов. 2. Гаджимурад Рашидов.

3. Арипгаджияв Абдулаев, Алик Хадарцев.

70 кг.

1. Курбан Шираев. 2. Загир Шахиев.

3. Алан Кудзоев, Иналбек Шериев.

74 кг.

1. Разамбек Жамалов. 2. Давид Баев.

3. Артем Умаров, Тимур Бижоев.

79 кг.

1. Магомед Магомаев. 2. Гаджимурад Алихмаев.

3. Кахабер Хубежты, Ахмед Усманов.

86 кг.

1. Артур Найфонов. 2. Малик Шаваев.

3. Даурен Куруглиев, Славик Наниев.

92 кг.

1. Гурам Черткоев. 2. Владислав Валиев.

3. Алан Багаев, Магомедмурад Байбеков.

97 кг.

1. Алихан Жабраилов. 2. Гаджимагомед Тажудинов.

3. Сергей Козырев, Игорь Овсянников.

125 кг.

1. Эрик Джиоев. 2. Виталий Голоев.

3. Анзор Хизриев, Хасан Хубаев.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.103) 2022 оны 08 сарын 29

Иванууд байхгүй бол сайн л биз, манай мэт шал цэвэрлэгч улсуудад хүрд эргүүлэх боломж олдоно ш дээ

0  |  0
орхон(66.181.160.42) 2022 оны 08 сарын 29

бүх аврагууд нь байна үнэн байх шүү

0  |  1
Top