ЧУУЛГАН: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээллийг хаалттай сонсоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ 10:00 цагт нээлтээ хийлээ. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээлжит бус чуулганы хуралдаанд гишүүдэд хаалттай мэдээлэл өгөхөөр болжээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг нээж үг хэлсэн үгэндээ онцоллоо. 

Тэрбээр "Чуулганаар гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ. Хаврын ээлжит чуулганы хаалт дээр хэлсэн цаг үеийн болон онцгой анхаарах асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлын тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэц 02 тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг хэлэлцэхээр төлөвлөв. Эдийн засгийн хямрал тогтворжих цаг болоогүй байна. Экспорт, импортын саатал, хомсдол олон байна. УИХ, Засгийн газар сэтгэл, зүтгэл, хүчээ нийлүүлж ажиллах шаардлага байна. Гадаад бодлого шинэ шатанд гарч, дэлхий нийтийн анхаарлын төвд байна" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top