ШҮҮХ ХУРАЛ | Коби Брайнтын цогцосны зургийг тараасан этгээд МЭДҮҮЛЭГ өглөө

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

 

Лос Анжелес хотын шерифийн орлогч "Call of duty" тоглож байх үедээ бусдад Коби Брайнт болон түүний охины цогцосны зургийг илгээсэн гэдгээ шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрлөө. 

2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр осол болсон. Майк Рассел ослын газар ажиллаж дууссныхаа маргааш видео тоглоом тоглож байх үедээ бусад хүмүүсийг цогцосны зураг хармаар байгаа эсэхийг асуусан байна. Зөвшөөрсөн хүмүүст Рассел онгоц осолдсон газрын гурваас дөрвөн зургийг мессежээр илгээсэн аж. Шүүх танхимд "аймшигтай алдаа" хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд өмнөх өдрийн стрессээсээ ангижрахын тулд ийнхүү зургуудыг бусдад үзүүлэхээр шийдсэн гэжээ.

 

 

Түүний илгээсэн зургийг хүлээн авсан нэгэн цагдаа уушын газар сууж байх үедээ зургуудыг барменд үзүүлсэн байна. Ингэхдээ Кобигийн биеийн хэсгүүдийн зургийг үзүүлээгүй хэмээн мэдүүлсэн ч Ванесса Брайнтын өмгөөлөгч түүний зураг үзүүлж буй бичлэгийг дэлгэц дээр тоглуулж эхэлжээ. Энэ үед нулимсаа барьж дийлээгүй Ванесса Брайнт дахин шүүх танхимыг орхин гарсан байна. 

 

 

Шүүгдэгч Рассел өөрийн өгсөн гурван хэсэг мэдүүлэгтээ таван худал мэдэгдэл, тэр дундаа зургийг тэр даруй устгасан хэмээн бичснээ хүлээн зөвшөөрчээ. 

Ванесса Брайнт энэ долоо хоногийн сүүлээр мэдүүлэг өгөх төлөвтэй байна хэмээн эх сурвалжууд мэддээлж байна. Тэрээр хайртай хүмүүсийнх нь цогцосыг "овоолсон мах" хэмээн нэрлэж, бусдад тараан, тохуурхан инээж байгаа нь байж боломгүй үйлдэл гэдгийг онцлон гэмт этгээдүүдэд зохих хариуцлагыг нь үүрүүлэхийг шүүгчдээс хүссэн байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mr 81(51.75.88.236) 2022 оны 08 сарын 21

ОВООЛСОН МАХ... Өөрсдөө бол амьд овоолсон мах. АНУ-д ч гсн төгс оркууд байдаг юм байна. Том ахын цогцсыг овоолсон мах гэвэл өөрөө юу болох вэ?

1  |  0
Top