АРАВТ-2022: Ойрын зайн холимог буухиан тэмцээн ОХУ-ын багаар эхэллээ

2022 оны 08 сарын 17

"Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны ойрын зайн холимог буухиа наймдугаар сарын 17-ны энэ өдөр ОХУ-ын баг тамирчдаар эхэллээ.

Ойрын зайн холимог буухиагаар сонсогч Ш.К.Леонидович захирагчтай тасгийн залуус явган 3.1 км, морьтой 4.1 км замыг туулж, маршрутын дагуу байрлах цэгт гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг даалгавруудыг амжилттай гүйцэтгээд барианд орсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top