58 өрхийн хашаа усанд автжээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Өчигдөр /2022.07.26/-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт орсон түр зуурын аадар борооны улмаас Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1, нийт 14 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нийт 58 айл өрхийн, 10 хашаа усанд автсаныг усыг соруулж, нурсан хашаа гэрийг босгон, үерийн усанд боогдсон 7 иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт байрлуулж, амь насыг нь авран хамгаалж ажиллалаа.

 

 

Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт үерийн дараах хор уршгийг арилгах, усанд автсан гудамж, талбайг цэвэрлэх, үерийн хамгаалалтын далан, сувгийг засварлах ажил үргэлжилж байна.

Ойрын өдрүүдэд үер, усны эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороонд сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top