КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 367 шинэ тохиолдол бүртгэгдлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Сүүлийн 24 цагийн дотор Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын 367 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эдгээрийн 178 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Харин орон нутгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн дотор Өмнөговь 59, Дорноговь 37, Архангай 17, Ховд 17, Дархан- Уул 13, Орхон 10, Увс 9, Баянхонгор 9, Сүхбаатар 8, Баян-Өлгий 7, Төв 2, 1 нь Сэлэнгэ аймагт тус тус бүртгэгдсэн байна. 

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top