Их насанд Баянхонгор аймгийн С.Энхтөрийн хээр түрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын түрүүч барианд орлоо. 

Их насанд 423 хүлэг бүртгүүлж, 20 морь хасагдсан. Мөн арав гаруй унаач хүүхдийн дугаар зөрсөн тул уралдах боломжгүй болсон юм. 

Хурдан их насны морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач С.Энхтөрийн хурдан хээр морь түрүүллээ. Хурдан хээр нь улс, бүсийн хоёр түрүү, нэг айрагтай.

Аман хүзүүнд Говь-Алтай айгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Г.Чинзоригийн цавьдар орж ирлээ. 

Айргийн тавд: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тод манлай уяач Т.Ууганбаярын цавьдар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ц.Эрдэнэбаярын бор халзан, Говь-Алтай аймгийн Шарга сумын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн халиун тус тус хурдалжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top