Б.Бат-Эрдэнэ аварга НААДАМД ЗОДОГЛОХОО мэдэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 11


Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглохоо мэдэгдлээ.

Аварга өөрийн фэйсбүүк хуудаснаа "Төрийн их баяр наадамд барилдах бөхийн бүртгэлд 7-р сарын 9-нд цаг хугацаандаа өөрийн биеэр, ёс төртэй очоод бүртгүүлчихсэн. Өчигдөр гутлынхаа ханзархайг оёод, далбаа шуудгаа угаагаад, хувцас хэрэглэлээ бэлдээд, цүнхлээд авсан. Одоо ингэсгээд Төв цэнгэлдэх хүрээлэн өөд гарна" хэмээжээ.

Төрийн наадамд хамгийн олон буюу 12 удаа түрүүлсэн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ наадамд хамгийн олон давсан бөхчүүдийн дөрөвдүгээрт Х.Баянмөнх (250), Ж.Мөнхбат (224), Д.Дамдин (219) нарын дараагаар 193 даваатайгаар бичигддэг билээ. 
 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хорчин(43.242.243.239) 2022 оны 07 сарын 14

ХАЖУУДАХ НОХОЙГОО ТҮРҮҮЛҮҮЛЭХ НАЙРААГ ХИЙЖ БАЙГАА. ГЭМГҮЙ ЦАРАЙЛЧИХААД ЗАВААН ХОРЧИН НОВШ ШҮҮ

0  |  1
Bodol(50.99.75.85) 2022 оны 07 сарын 11

Zuunii manlaid garahig hussen 2 hunii asuudlig mash uhaalgaar zohitsuulj, 100, 101 jiliin Toriin naadmin nuruug tuvshin bolgoloodoo. Mongol tumen mini saihan naadaarai.

0  |  0
z.gggg(180.98.137.56) 2022 оны 07 сарын 11

tanaiig haraad bayasah hun ih bii.

0  |  0
Ganbat Bold(188.95.34.48) 2022 оны 07 сарын 12

Saihan avarga min

0  |  1
del(202.55.188.41) 2022 оны 07 сарын 11

11 зөв бич зөв хэл

0  |  0
Зочин(122.201.24.128) 2022 оны 07 сарын 11

Наадамчин олноо баясгаж баярлуулах гэж байгаа нь сайхан байна.

1  |  0
Иргэн(202.9.46.42) 2022 оны 07 сарын 11

ЗОДГОО ТАЙЛСАН БӨХЧҮҮД НАЙРАНД ОРОХ ГЭЖ Л БАРИЛДДАГ

1  |  1
Иргэн(37.169.41.92) 2022 оны 07 сарын 11

Одоо болих хэрэгтэй

1  |  0
Top