Хорлоогийн Цэвлээд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Улс, эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэхдээ 66 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болон радио, телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэх, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн, ажил хөдөлмөр, бүтээлч санаачилга, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Радио, телевизийн улсын хорооны дарга асан, ахмад багш, ахмад сэтгүүлч, нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗоЧин(66.181.161.27) 2022 оны 07 сарын 07

Гавьяат хаваасаг шдээ.Баатарын цол утгаа алдлаа.Өндөр насалсан гэж өгдөгмцол гавьяаа болжээ

0  |  0
Irgen(66.181.181.101) 2022 оны 07 сарын 06

Энэ ёстой нүдээ олсон шагнал байлаа Баяр хүргэe!

0  |  0
ми(66.181.160.24) 2022 оны 07 сарын 06

зайуул энэ өвгөн дээлтэй судар гэж мөн ч их бөгс дооож баж энэ тэмдэг авлаадаа

0  |  0
Top