Япон Хятадад эсэргүүцэл илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

 

Хятад улс Зүүн Хятадын тэнгист өрөмдлөгийн төхөөрөмж суурилуулж дууссантай холбогдуулан Япон эсэргүүцлээ илэрхийлсэн тухай Киодо агентлаг мэдээлжээ. Олон удаагийн эсэргүүцлийг үл харгалзан орд газрыг дангаар хэгжүүлэхээр зүтгэж байгаад туйлын харамсаж байна гэж Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ. Эсэргүүцлийг дипломат шугамаар Хятадын талд дамжуулжээ.

Даваа гарагт /2022.06.20/ Японы Тэнгисийн аюулгүй байдлын алба тус тэнгист Хятадын тал өрөмдлөгийн шинэ төхөөрөмж суурилуулсныг илрүүлсэн байна. Нэг сарын өмнө Зүүн Хятадын тэнгис дэх Япон, Хятадыг заагласан шугамын гадуур Хятадын тал 17 дахь өрөмдлөгийн төхөөрөмжөө суурилуулсны төлөө Япон мөн эсэргүүцэл илэрхийлж байсан билээ. БНХАУ нь тус тэнгис дэх хилийн маргаантай бүсэд байгалийн хийн ордод өрөмдлөг хийж байгаа юм. Японы тал хилийн шугам Японы эдийн засгийн бүсийн хилээр өнгөрөх ёстой гэж үзэж байгаа бол Хятадын тал эдийн засгийн онцгой бүс нь Окинавагийн хотгор хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэж байгаа юм.

2008 онд тус хоёр улс нутаг дэвсгэрийн маргаантай бүс дэх орд газруудыг хамтарч олборлох тохиролцоонд хүрч, үүнийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээ эхлүүлээд байв. Гэвч 2010 онд Хятадын загас агнуурын хөлөг Японы тэнгисийн аюулгүй байдлын албаны хөлөгтэй мөргөлдсөний дараа Хятадын тал хэлэлцээг зогсоогоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top