2022 Finalissima: Аргентин Италийг бут ниргэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Европын аварга баг, Өмнөд Америкийн аваргатай халз тоглодог “2022 Finalissima” хэмээх шинэ тэмцээний анхны тоглолт өчигдөр шөнө Лондон хотын Уэмбли цэнгэлдэхэд явагдлаа.

Аргентины баг Италийн шигшээтэй өрсөлдөж, 3:0 буулган авснаар Финалиссима тэмцээний анхны аваргаар шалгарлаа. Эхний үед Лионель Мессигийн дамжуулалтаар Лаутаро Мартинес тооны харьцааг нээсэн. Дараа нь Мартинесийн дамжуулалтыг Анхель Ди Мария гоол болгон, 2:0 тэргүүлсэн. Хоёрдугаар үеийн төгсгөлд Дибала гоол оруулснаар Өмнөд Америк Европыг 3:0 яллаа.

Финалиссима-2022

Итали – Аргентин – 0:3 (0:2)

Гоол: 0:1 – Мартинес (28), 0:2 – Ди Мария (45+1), 0:3 – Дибала (90+4).

Итали: Жанлуижи Доннарумма, Жованни Ди Лоренцо, Леонардо Бонуччи, Жоржо Кьеллини (Мануэль Ладзари, 46), Эмерсон (Алессандро Бастони, 77), Маттео Пессина (Леонардо Спинаццола, 62), Жоржиньо, Николо Барелла, Федерико Бернардески (Мануэль Локателли, 46), Андреа Белотти (Жанлука Скамакка, 46), Жакомо Распадори.

Аргентин: Эмилиано Мартинес, Николас Тальяфико, Науэль Молина, Кристиан Ромеро (Херман Пеccелья, 84), Николас Отаменди, Анхель Ди Мария (Николас Гонсалес, 91), Родриго де Пауль, Гидо Родригес, Лионель Месси, Джовани Ло Чельсо (Пауло Дибала, 91), Лаутаро Мартинес (Хулиан Альварес, 84).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 02

Алдарт Марадонагийн үндэсний шигшээибаг.

0  |  0
Top