Садио Мане “Бавари”-тай 3 жилийн гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 01

Английн Ливерпуль багийн сенегал довтлогч Садио Мане Германы Бавари багтай 3 жилийн гэрээ байгуулсан гэж сэтгүүлч Дэйв Оскоп твиттер хуудсандаа мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Мане хувийн гэрээгээ тохиролцсон. Харин Ливерпуль, Бавари багууд өчигдрөөс үнэ хөлсний талаар хэлэлцэж эхэлсэн байна. Бавари баг англичуудад 30 сая евро төлж, дээр нь Манегийн тоглолтоос хамааран бонус санал болгож байгаа юм байна.

Садио 2016 онд Саутгемптон багаас Ливерпульд 41,2 сая еврогоор ирсэн. Тэр цагаас хойш сенегал залуу 269 тоглолтод оролцож, 120 гоол оруулсан юм. 30 настай түүний Ливерпультэй байгуулсан гэрээ ирэх жил өндөрлөх байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top