Нүүрсний экспорт өмнөх 7 хоногоос 300 мянган тонноор буурчээ  

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд авто замаар 4,119 чингэлэг, төмөр замаар 349 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс нийт дүнгээр  5,387.3 мянган тонн нүүрс экспортод гарсан гэсэн тоон мэдээллийг  УУХҮЯ-наас  өгч байна.

Сануулахад, УУХҮЯ-наас өмнө нь өгсөн мэдээллээр манай улс энэ оны 1 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 4.9 сая орчин тонн нүүрс экспортод гаргасан. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногт нэмж 500 орчим мянган тонн нүүрс экспортолжээ.

Статистикаас үзэхэд, энэ тавдугаар сар гарснаас хойш нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх саруудтай харьцуулахад өсөлт өндөр байсан. Өмнө нь 7 хоногт дунджаар 300 гаруй мянган тонн нүүрс экспортод гарч байсан бол энэ  сарын 12-19-ний өдрүүдэд 800 гаруй мянган тонныг экспортод гаргасан. Харин 20-26-ны өдрүүдэд буурсан дүнтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top