ӨМНӨГОВЬ: "Төвийн бүсийн хурд"-ыг хаалттай зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит Монгол Улсын Тод манлай уяач, манлай, алдар уяачдад хүндэтгэл үзүүлэх "Төвийн бүсийн хурд" хурдан морьдын уралдаан тавдугаар сарын 28-ны өдөр Даланзалгад суманд болохоор болжээ. 

Уралдаанд даага, шүдлэн, хязаалан, сонгомол бага нас, сонгомол дунд насны морьд уралдах бөгөөд уралдааныг Өмнөговь аймгийн хэмжээнд хаалттай зохион байгуулах юм байна. 

Түүнчлэн ММСУХ-ны 7-р хуралдааны шийдвэрийн дагуу морьдын өндрийг хэмжих ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top