ТАНИЛЦ: 31 дэх удаагийн номын баярт ирэх ОНЦЛОХ ЗОЧИД

2022 оны 05 сарын 17

Улаанбаатарын номын баярыг жил бүрийн хавар тав болон намар есдүгээр сард Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг. Энэ хаврын номын баяр “Илүү их уншъя” уриан дор тавдугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд болно.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэж буй энэхүү арга хэмжээг "Номын соёлт ертөнц" ТББ-аас 31 дэх удаагаа зохион байгуулж буй юм.


Энэ удаагийн Үндэсний номын баярт дараах онцлох зочид хүрэлцэн ирнэ.

  • Максим Амелин – яруу найрагч, орчуулагч, эсээч, утга зохиол судлаач, нийтлэлч.
  • Анна Банаева нь БНБУ-ын үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, зураач.
  • Алексей Варламов – зохиолч, утга зохиол, хэл бичиг судлаач.

 

  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх орос хэлний Зөвлөлийн  гишүүн, А.М.
  • Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал.
  • Константин Мильчин – утга зохиолын шүүмжлэгч, сэтгүүлч.

 

  • Игорь Сид – яруу найрагч, эсээч, орчуулагч, антропологич.
  • Александр Снегирёв – үргэлжилсэн үгийн зохиолч, зураач
  • Амарсана Улзытуев – яруу найрагч, орчуулагч

 

  • Анна Эспарса – түүхч, соёл судлаач, Москва хотын музейнүүдэд уншигддаг түүхийн интерактив цуврал лекцийн зохиогч,  баримтат кино болон жүжгийн найруулагч, жүжигчин
  • Олег Шишкин – кино, жүжиг болон үргэлжилсэн үгийн зохиолч, урлаг шүүмжлэгч, сэтгүүлч, телевизийн хөтлөгч

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top