Дэлхийн одыг дэндүү ойроос...

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Английн Арсенал, Челси, Тоттенхэм Хотспүрс багуудад карьерийн он жилүүдээ өнгөрөөсөн Виллиам Галлас болон Монголын урлаг спортын бүх оддын тоглолт 5 сарын 14-ны өдөр 11:30 цагаас Сүхбаатарын талбайд явагдана.

Мөн энэ үеэр домогт тоглогчтой уулзан, гарын үсэг зуруулах, дурсамжийн зураг татуулах ч боломж олдоно.

Дашрамд дуулгахад өдөрлөг 5 сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд яг одоо Сүхбаатарын талбайд Монголын Цахим Хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах улсын аварга шалгаруулах MFF x Premier тэмцээн үргэлжилж байгаагаас гадна, албан байгууллагууд өөрсдийн танилцуулгаа хийж, хөлбөмбөгийн клуб, холбоодууд мөн танилцуулгаа тавьж байгааг дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top