Стартап 2022: Улсын уралдааны шилдгүүд тодорлоо

2022 оны 05 сарын 06

Шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох “Стартап 2022 Улсын уралдаан” Амжилт өөд тод гэрэлт уриан дор амжилттай зохион байгуулагдаж үндэсний хэмжээний шилдэгүүдээ шалгарууллаа.

“Стартап” улсын хэмжээний уралдаан нь энэ жил 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон зүйлээрээ онцлогтой зохион байгуулагдаж байна. 

-Санхүүжилт нэмэгдэж илүү олон багт боломжийг нээж байгаа

-Анхдугаар уралдаанд 3 баг шалгарч байсан бол энэ жилийн уралдаанд 6 баг шалгарна.

-Түрүү жил стартап хөтөлбөрт хамрагдаж хурдасгуур хөтөлбөртөө шалгарсан, санхүүжилт авсан багууд л зөвхөн оролцох боломжтой байсан бол энэ жил улсын хэмжээнд нээлттэй зарласан.

-Зохион байгуулалтын хувьд мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж тус уралдааны чанарт илүү анхаарч байгаа.

-Дотооддоо өрсөлдөхөөс гадна олон улсад өрсөлдөх, бизнесдээ илүү том боломжийг нээж улсаа төлөөлөн оролцох боломж шилдэг 6 багт бий болж байгаа. /CYE олон улсын арга хэмжээ ASPAC 05.26 – 29 хооронд Япон улсад зохион байгуулагдах бол дэлхийн хэмжээний арга хэмжээ нь 2022.11-р сард Хонг Конгд зохион байгуулагдана/

-Зөвхөн санхүүжилт гэлтгүй уг уралдаанд оролцсноороо стартап багууд олон улсын жишигийн дагуу сургалт хөтөлбөрт хамрагдаж, салбар бүрийн мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авч бизнесээ дараагийн шатанд гаргах боломж бүрдэж байаа гэдгээрээ мөн онцлогтой. 

Энэ жилийн уралдаан 2022.04.01-нээс 04.17-ны хооронд бүртгэлээ онлайнаар нээлттэй зарласан бөгөөд нийт 20 аймаг 8 дүүргээс Монгол улсын өнцөг булан бүрээс 461 залуучуудын 291 төрлийн гарааны бизнес бүртгүүлсэн юм.

Улмаар бүртгүүлсэн бүх багуудад 04-р сарын 18-наас эхлэн 5 өдрийн онлайн сургалт зохион байгуулагдаж дуусаад 1-р шатны шалгаруулалт 04-р сарын 24-нд онлайнаар зохион байгуулагдаж 2-р шатанд 41 багийг тэнцүүлсэн бол хагас финалын шатанд 13 багийг 04-р сарын 30-ны өдөр тодруулж олон нийтэд зарласан юм. 

2022 оны 05-р сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан уралдааны финилын шатанд улсын хэмжээнд өрсөлдөж шалгарсан шилдэг 13 баг нийт 99,000,000₮-ийн санхүүжилтийн төлөө бизнес питчээ танилцуулан өрсөлдсөн юм. 

Уралдааны үр дүнд шүүгчдийн нэгдсэн дүнгээр: 

3-р байр 3 тодорч тус бүр 15,000,000₮ - ийн санхүүжилт авлаа.

  • Update баг - ЕБС-ийн сурагчдад зориулсан аппликейшн  

  • Creed studio баг -  ИНТЕРАКТИВ ИНТЕРЬЕР

  • Myfin app баг - орлого, зарлага бүртгэдэг аппликейшн  багууд тодорсон бол

2-р байр 2 тодорч тус бүр 17,000,000₮ - ийн санхүүжилт авлаа.

  • Эйрий фэлт баг - Ноосоор агаар цэвэршүүлэх технологи

  • Эдүкэйшн зон технологи баг - Боловсролын мэдээллийн тэтгэлэг аппликейшн багууд тодорсон бол 

Тэргүүн байранд: 

  • Медтек партнер баг - Эмийн худалдааны салбарт цахим технологи нэвтрvvлэгч бизнесээрээ шалгарч 20,000,000₮-ийн санхүүжилт авлаа. 

Финалын шатны шүүгчдээр: 

  • Ч.Ундрам - УИХ-ын гишүүн 

  • Ж.Золзаяа - "Стартап Маркетинг Спэйс" ХХК-ын ТУЗ-ын дарга, "Dreamers" нэгдлийн үүсгэн байгуулагч

  • А.Ганхуяг - Премиум Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга

  • П.Пүрэвбазар - "Fibo Cloud" гүйцэтгэх захирал, Стартап Монгол ТББ-ын ТУЗ гишүүн 

  • Ж.Дамдинцэрэн - JCI Монгол байгууллагын 2022 оны ерөнхийлөгч, Ticket.mn үүсгэн байгуулагч нар ажилласан юм. 

 

Стартап 2022 улсын уралдааныг Санаачлагч нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бол Зохион байгуулагчаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажиллаж, Стартап Маркетинг Спэйс ХХК, Стартап Монгол ТББ, JCI Монгол байгууллагууд хэрэгжүүлэгчээр ажиллаа.

Уг уралдаан нь жил бүр тогтмол зохион байгуулагдаж дотоодын бизнесүүдээ бодитоор дэмжиж улмаар олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлж байх юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ардын хүү (103.50.206.79) 2022 оны 05 сарын 06

Гоё арга хэмжээ шүү

0  |  0
Top