Жилл Байден Украины дүрвэгсэдтэй уулзана

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Жүжигчин Анжелина Жоли Украинд очиж, Львов хотод дүрвэгч хүүхдүүдтэй уулзсан нь АНУ-ын Тэргүүн хатагтайд жишээ болсон бололтой хэмээн Украины хэвлэлүүдэд бичжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байден Украины хил рүү Словак, Румынд очиж, Украины дүрвэгч нартай уулзах гэнэ.

Тэрбээр Вашингтоноос тавдугаар сарын 5-нд нисэх аж. Жилл Байден тавдугаар сарын 8-нд болох Ээжүүдийн өдрийг Словакийн Кошице хотын Вишне Немецкед украин ээж, хүүхдүүдтэй хамт өнгөрүүлэх гэнэ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд хэзээ айлчлах нь цаг хугацааны асуудал аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сири ливээр нэг ороо(202.126.90.26) 2022 оны 05 сарын 05

...Сири ливээр нэг ороорой. Өлсөж цангасан жаалуудыг замаараа нэг эргээрэй. Та нарыг Бурханд хэлнэдээ гээд доголон нулимстай өөд болсон жаалын газрыг нэг эргэчээрэй

0  |  0
Очоорой(202.126.90.26) 2022 оны 05 сарын 05

Замаараа Ливи, Сири, Иракын дүрвэгч хүүхдүүдтэй бас уулзаарай. 3 хоног юм идээгүй, хамгын сайхан нь талх гэж ярьж бсан хүүтэй ч бас уулзаарай. Та нарыг Бурханд хэлнэдээ гээд нулимстай нүдээрээ харж бгаад өөд болсон тэр жаалын газар дээр нь бас очоорой...

0  |  0
Top