Монголоор аялах БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлнө

2022 оны 04 сарын 30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын холбогдох сайд нарын хамт аялал жуулчлалын салбар, зочид буудлын бизнес эрхлэгчидтэй "Өглөөний уулзалт" хийлээ.

Гадаад харилцааны яамны зүгээс аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал ялангуяа хил орчмын аялал жуулчлалыг дэмжих,  иргэд зорчих нөхцөлийг дэмжих, цахим визны талаар салбарын төлөөллүүдэд мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ хилийн чанадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж, 2021 онд дилломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Словени Улстай, бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Перу Улстай тус тус байгуулсан. Цаашид Арабын Нэгдсэн Эмират, Катар Улстай бүх төрлийн паспорттой иргэдийг, Египет Улстай дилломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Монгол Улсад жуулчлах зорилгоор, 90 хүртэлх хоногийн хугацаатай ирэх БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэд визгүй зорчиж байгаа бол, манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 25 улсад, дипломат, албан паспорттой иргэд 35 улсад визгүй зорчиж байна.

Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаадын иргэн, харьяатын газар хамтран Монгол Улсын цахим визийн www.evisa.mn системийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж, ашиглалтад оруулсан бөгөөд манай улсыг зорих жуулчдын тоогоор тэргүүлдэг европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд, БНСУ, БНХАУ зэрэг 36 улсын иргэд уг системээр 30 хүртэлх хоногийн хугацаатай, 3 ангилал (K2-жуулчлах, К4-соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх, К6-дамжин өнгөрөх)-ын визийг цахимаар мэдүүлж, 20-72 цагийн дотор авах боломжтой болсон.

БНХАУ-ын иргэдийн хувьд 2022 оны 4 дүгээр сараас эхлэн цахим визийн жагсаалтад багтсан бусад 35 орны иргэдийн адил К2, К4, К6 ангиллын визийг урьдчилсан зөвшөөрөл авахгүйгээр цахимаар шууд мэдүүлэх боломжтой болсон.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(59.153.114.251) 2022 оны 05 сарын 01

Bayrlaa saadaa mongol ohidiig orlogotoi bolgoj ogsond

0  |  0
Зангараа(202.179.26.88) 2022 оны 05 сарын 01

Хоцрогдол, ядуурал, гутамшгийг үзэх гэсэн жуулчид хир олон байдаг юм бол доо?

0  |  0
ард(150.129.143.47) 2022 оны 04 сарын 30

Японд монголчуудаа визгүй зорчих боломжтой болгох талаар японы гадаад хэргийн сайдтай зөвшилцөж өгнө үү.

2  |  0
Top