О.Санчирбал: Хувь хүний нууц яригдах учир шүүх хурлыг хаалттай явуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Түвшинбаяр оролцсон. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас шүүх танхимд авчирсан юм. Түүнчлэн талийгаач Э.Энхбатын эхнэр өмгөөлөгчийн хамт шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт оролцов.

Шүүх бүрэлдэхүүн Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх тавдугаар сарын 12-ны өдөр товлосон байна.  Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралд 10 орчим гэрч оролцох ажээ. 

Энэ үеэр хохирогч, талийгаач Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал "Хууль ёснй өмгөөлөгчийн хувиар хууль заасан үндэслэл, журмынхаа дагуу хоёр хүсэлт тавьсан. Гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учир шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан. Энэ хоёр хүсэлтийг шүүх хүлээж авсан, шүүх хурлыг ирэх тавдугаар сарын 12-ны өдөр хаалттай явуулахаар боллоо" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top