Ж.Болд: Өндөгний үнийг 30 төгрөгөөр бууруулах боломжтой

2022 оны 04 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

Энэ үеэр “Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болд дараах байрь суурийг илэрхийллээ.

-Жилд манайх 390 сая ширхэг өндөгний хэрэглээтэй. Үүний 50 хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг. Шувууны аж ахуй эрхлэхэд тоног төхөөрөмж хэрэгтэй, үүний гааль болон НӨАТ-ыг чөлөөлбөл хэрэгтэй байна. Импортын хямд үнэтэй өндөг зуны улиралд их орж ирдэг. Үйлдвэрлэгчид үүнтэй өрсөлдөх хэцүү. Жилд импортоор орж ирэх өндөгний тоог зохицуулбал шувууны аж ахуй манайд хөгжих боломжтой” гээд өндөгний үнийг энэ цаг үед 30 төгрөгөөр бууруулах боломжтой гэдгээ хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top