Ираны олимпын аварга Засгийн газраа шүүмжиллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Токио олимпын каратэгийн күмитэ дасгалын аварга, Ираны тамирчин Саджад Ганджзаде Израилын тамирчидтай өрсөлдөхийг хориглосон Засгийн газрынхаа бодлогыг шүүмжиллээ.

Тэрээр инстаграм хуудсандаа “Энэ хоригийн улмаас иран тамирчид зөвхөн Азийн тэмцээнд л оролцох болоод байна. Өрсөлдөхгүй байх нь өрсөлдсөнөөс хэцүү юм. Бид цаашдаа тэвчиж болохгүй” гэсэн зоригтой мэдэгдэл хийснийхээ дараа постоо устгасан байна.

Израиль улс 1974 оноос Азийн наадамд оролцоогүй, Европын олимпын гэрбүлд элссэн.

Иран улс тамирчдаа Израилын тамирчидтай нүүр тулан өрсөлдөхийг хуулиар хориглоогүй ч албаны хүмүүсийн дарамт шахалтаар сугалаа таарвал өрсөлдөлгүй тэмцээнээс гардаг. Энэ бодлогын улмаас Ираны жүдо бөхийн холбоо 4 жил олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа юм. Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жүдо бөхийн Саид Моллаи эх орноо орхиж Монголын, сонгомол барилдааны Али Арсалан Сербийн, супер шатарчин Алиреза́ Фиружа́ Францын нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top