АНУ, Их Британи Шведэд аюулгүй байдлын баталгаа өгнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

АНУ, Их Британийн зүгээс Швед улсыг НАТО-д элсэх хүртэлх хугацаанд аюулгүй байдлын тодорхой амлалтууд өгсөн тухай “Aftonbladet” хэвлэл мэдээлжээ.

Шведийн Засгийн газар НАТО-д элсэх хүртэлх хугацаанд ямар хамгаалалт, дэмжлэг үзүүлэх боломжийн талаарх мэдээллийг тус хоёр улсаас авчээ. Тухайлбал, НАТО-гийн гишүүн орнуудын зүгээс улс төрийн хүчтэй дэмжлэг үзүүлэх, цэргийн сургуулилт явуулах, Балтын тэнгисийн бүс нутагт НАТО-гийн оролцоог нэмэгдүүлэх, тагнуулын салбарт хамтран ажиллах, цахим, хосолмол болон уламжлалт заналхийллийг сөрөх чиглэлээр шинжээчдийн дэмжлэг авах зэрэг асуудал багтжээ.

Финланд, Швед нь НАТО-д элсэх өргөдлөө нэгэн зэрэг тавдугаар сарын 16-20-ны хооронд өгнө гэж хэвлэлүүд мэдээлсэн байна.

Энэ асуудалтай холбогдуулан Москва Финланд болон Швед НАТО-д элсвэл хоёр талын харилцаа болон Европын аюулгүй байдлын тогтолцоонд ямар үр дагавартай болохыг сануулсан байна.

Орос улс Украин цэргийн ажиллагаа явуулсантай зэрэгцэн Финлянд, Швед нь төвийг сахисан байр сууриас татгалзах, НАТО-д элсэх асуудлыг хөндөж эхэлсэн билээ. Умард Атлантын эвслийн тэргүүн Йенс Столтенберг тус хоёр улсыг НАТО-д элсэх боломжийг хангана гэж мэдэгдэж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 26

Orosiin gazar nutag bayalagiig avna gedeg sorno gedeg .ANU ba Evropchuud sansanii gazrts.Hoid Solongos shig ad vzeed baival .Ted yahiigaa delhiid haruulahaa tootsoolson baigaa.ANU uls erni baigaliin jamaar sunuh ba dainii jamaar sunuh bolno.Uuursuduuch ter zamaa dandaa muruudug urlag uran saihan kino ni zohioluud ni hvrtel.Delhiid Aziin Aperkiin ylsuudiig erlgeer ni hevtvvlj gartaa oryylsan yls bol yah aragvi .ANU.Ukeran ba Oros 2iig hoornd ni heleltseer hiilgehgvi tusalsan nertei buun buun tsevseg ugsuur .ANU iimel hogiin lalaruud.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 26

Uilah hvvhediin hoshnog urd udur ni umaltsadag gej vnen uym daa.Delhiid Evropuu Oorosuu vldeh eseh ni shiidegdeh ni dee.Evropchuud ANU iin vgend orj daldagnaj baij heden atomiin bumbugnii amt vseh geedel ban da.Delhiid Oros Hoid Solongos Hyatad .Enteheg ulsuud vneheer bardam ih atomiin tsaluurt tiv alagsagch puuchinguudtai bolsoniig .Amerkiin mangaruud ataarhaad vhehe ni ted nii shunaliin tsal gal baihgvi bolj baigaa bolohoor vhehe ni .Hyatad Ooros Enteheg .Hoid Solongos tsereg evrop ba ANU d atomiin bumbug shidvel.Ted yahiigaa medej baigaa bolohoor vhreldej bna.\n

0  |  0
Top