БНХАУ: Соломоны арлуудад цэргийн бааз бариагүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

БНХАУ Соломоны арлуудад цэргийн бааз барих төсөл хэрэгжүүлээгүй гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгджээ.

Хятад улсыг Соломоны арлуудад цэргийн бааз барьж байна гэх мэдээлэл нь явцуу далд санаа агуулсан хэсэг бүлэг хүмүүсийн худал сэрдлэг юм гэж тэрбээр онцолсон байна.

Түүний хэлснээр, БНХАУ нь Соломоны арлуудтай харилцан тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн, туйлын ил тод юм гэж Ван Вэньбин онцолжээ.

Өнгөрсөн баасан гарагт /2022.04.22/ Цагаан ордноос БНХАУ Соломоны арлуудтай байгуулсан аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт өөрийн цэргийн объектуудыг байрлуулбал Вашингтон хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top