“Улаанбаатар Амазонс” багт канад легионер ирлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Канадын шигшээ багийн тоглогч  Тимбилла Рашида Монголын мэргэжлийн клуб “Улаанбаатар Амазонс”-т тоглохоор болж, гэрээ байгуулсан байна.

Гэрээ ёсоор канад легионер энэ жилийн FIBA 3x3 Women’s Series буюу Дэлхийн Гран Прид манай багийн нэр дээр оролцох юм.
 


Рашида Тимбилла 1992 онд төрсөн. Төвийн тоглогч. 185 см өндөр. Финландын сагсан бөмбөгийн лигийн Коувотта багт хамгийн сүүлд тоглосон.

Өмнө нь тэрээр АНу-ын Оюутны лигийн Массачусетс багт тоглож байсан. Португал, Швед, Герман, Румынд тоглож байсан туршлагатай.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top