Ж.Ганбаатар: Засгийн газар муу ажиллаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

УИХ-ын чуулганыг өнөөдөр /2022.04.20/ яаралтай горимоор хуралдуулж Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Тодотгол хийх гол шалтгаан бол хил хаалттай байна. Урд хөршид халдвар нэлээн хүчтэй нэмэгдэж байх шиг байна. Зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой асуудлууд байна. Үүнээс бол төсөвт тодотгол хийх шалтгаан гарсан. Түүнээс Засгийн газар муу ажиллаагүй. Орлого нь тасарснаас болж тодотгол хийгээд байгаа юм биш. Гэхдээ төсвийн тодотголыг дагаад хэмнэлт явж байгаад нь сайшаалтай байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top