АНУ Украинд 500 JAVELIN пуужин нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

АНУ Украинд 200 ширхэг “M113” хуягт тээвэрлэгч, 11 ширхэг “Ми-17” нисдэг тэрэг, 18 их буу, 300 “Switchblade” бөмбөгдөгч дрон, 500 “Javelin” пуужин нийлүүлэхээр болжээ.

Мөн Пентагоны төлөөлөгчийн мэдээлснээр Украин улс бусад улсаас онгоц хүлээж авсаар байгаа нь агаарын орон зайд цэргийн чадавхийг бэхжүүлэхэд тусалсан аж. Пентагоны төлөөлөгч Жон Кирби “Украин улс Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэх үеэс бусад улсаас онгоц болон тэдгээрийн эд ангиуд хүлээж авсан. Бусад улс орнууд тусгайлан юу нийлүүлж байгаа талаар дэлгэрэнгүй ярихгүйгээр Украины Зэвсэгт хүчин нэмэлт нисэх онгоц, нисэх онгоцны эд ангиудыг хүлээн авсан нь агаарт олон онгоц гаргах боломжийг олгосон” гэсэн байна.

Тэгвэл Украины тал дайн эхэлснээс хойш Оросын олон зуун танкийг Америкийн Javelin танк эсэргүүцэгч пуужингийн системийн тусламжтайгаар устгажээ. 1996 онд анх бүтээгдсэн Javelin пуужинг танк эсэргүүцэх хамгийн үр дүнтэй зэвсэг гэж цэргийн шинжээчид үздэг.

Javelin-ыг хүн мөрөн дэрээ тавиад буудаж болдог, 20 кг гаруй жинтэй. Энэ зэвсгээр буудаж сурахад амархан аж.

АНУ Украинд зэвсэг нийлүүлэхээс гадна тус улсын зэвсэгт хүчнийг сургах юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.255) 2022 оны 04 сарын 23

ер нь яаж ч бодсон оросын довтолдог нь буруу.тусгаар улс яахаа ѳѳрѳѳ шийдэх эххтэй.чи тэг ингэ гэж хѳндлѳнгѳѳс нь тулгаж,үгэнд орохгүй бол том биетэйгээрээ дээрэлхэж,зодож цохих асуудал бүүр байж болохгүй.ямар ч ядуу буурай улс үндэстэн ѳѳрийгѳѳ хамгаалах нь зүй.хорхой хүртэл атирдаг биз дээ.зодуулаал л,хүний эрхэнд орохыг хэн ч бодохгүй.том гүрэнүүд энэ 1 дээрэлхүү,ихэрхүү зангаа болимоор юм.дайн л зогсоосой.хүмүүс амиа алдаж,шархдаж,дүрвэж,эд хѳрѳнгѳ бүх юмаараа хохирч дууслаа.

1  |  0
Уншигч(66.181.161.82) 2022 оны 04 сарын 21

Оросууд сургамжаа өгчихлөө, одоо цэргээ буцааж татаад өөрийн хил дээрээ авчирахад л дайн дуусна биз дээ, хүний нутагт алж талаад л өарсдөө ч хохироод л байх юм, 5 сарын 9 нд зориулаад л даоангуйллаа уртасгах гээд л чичрээд байна халзан чөтгөр чинь.

0  |  1
Бах(176.127.36.50) 2022 оны 04 сарын 20

Ивээн сургадаг заадаг багштай тэтгэгчтэй байх гоё юмоо, бүгдээрээ тоглоом болоод дууснадоо украйнчууд, юм устаж дууссны дараа АНУ ах нь сүүүлд нь тохиролцоо хийж чи тэрий нь ав, би бас зардал гаргасийм бх эний нь авий гээд хуваана, жүжигчин тоглоом болсноо ухаарна.

0  |  0
Зочин(66.181.161.53) 2022 оны 04 сарын 20

Орос одоо дайн гэж юу байдагийг бодитоор нь үзүүлэх хэрэгтэй төр нь байлдая гэж байгаа бол жинхэнэ дайн хийх нь зөв

0  |  0
зочин(66.181.161.105) 2022 оны 04 сарын 20

далдийг хардаг үхэрүүд үү

0  |  0
Иргэн (202.55.188.93) 2022 оны 04 сарын 20

АНУ,Оросыг туйлдуулан задлах санаатай байгаа юм байна адгийн шаарууд юмаа

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 21

Украйн тийм амархан буугаад өгчихгүй ээ, АНУ, барууныхан энэ дайныг ашиглаж оросыг туйлдуулах бодлого явуулж байгаа, украйныг ямар ч гэсэн ялагдчихгүй хэмжээнд бариад дайныг сунжруулах сонирхолтой, ингэж чадвал орос задрах нь цаг хугацааны л асуудал, яг ЗХУ будаа болсонтой адилхан задарна

0  |  2
Иргэн(37.165.51.233) 2022 оны 04 сарын 20

Болж дээ эзлэгчид ялагддаг

0  |  0
shal hudalaa buraad (192.82.77.177) 2022 оны 04 сарын 20

za olon zuun tank bol ustgaj amjijaagui l baigaa daa. 7000 iig ogsoniig ni orosuud barag 500 -iig olzolj abaad bgaa sh dee.zobhon donbassiin armid 137 shirhegiig ogj blaa daa. deer onoj buudaj bgaa bol boon bichleg hiij surtalchilj baimaar daa. tun tsoonhon bichleg barimt bna.

3  |  1
Зочин(66.181.189.43) 2022 оны 04 сарын 20

АНУ өөрсдөө Оростой дайтахгүй Украйныг л өмнөөсөө дайтуулаад зэвсгээ өгөөд байгаа юм биш үү.

2  |  0
Top