24 ЦАГТ | Ковид-19 халдварын 34 шинэ тохиолдол бүртгэгдлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.04.19 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 34 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт -26
  • Орон нутагт - 8

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 166, гэрийн хяналтанд 524 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 9 нь хүүхэд, 1 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 41 хүний бие хүнд, 14 хүний бие нэн хүнд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top