Ч.Мөнхбаярын хэргийг МӨРДӨН БАЙЦААЛТАД буцааж, үргэлжлүүлэн хорихоор боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Өнгөрөгч хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас “Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг саатуулсан.

Түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авдаг байсан гэх бөгөөд гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан байдаг.

Шалгалтын ажиллагаа сар гаруйн хугацаанд үргэлжилж, прокуророос Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Харин шүүх хэргийг хянал хэлэлцээд, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Харин түүнийг цагдан хорих хугацаа өчигдөр дууссантай холбоотойгоор өмгөөлөгч нар нь түүнийг батлан даалтад гаргах хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээд түүнийг дахин 30 хоног цагдан хорих захирамж гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top