Сураггүй болсон иргэний цогцос Чулуутын хавцлаас олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Намшир гэх газар тус аймгийн харьяат 59 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, “Соната-7” загварын суудлын автомашинтай Чулуут голын хавцал руу осолдож нас барсан байдалтай олдсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр өдрийн 13:21 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон Цагдаагийн газрын алба хаагчид очиж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан хүний цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Талийгаач нь энэ сарын 4-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болоод байсан гэх ба Цагдаагийн байгууллагаас эрэн хайж байжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(202.126.89.152) 2022 оны 04 сарын 12

Архи ууж согтуурсан үедээ машин барьж бусдад гай болж байгаа хүмүүс нэгийг бодмоор хөдөө аймаг сумын замд согтуугаар жолоо их барьж явдаг болсон бнлээ замын цагдаа нар ажлаа сайн хийлдээ

0  |  0
Архиа сайн ууцгаа(202.55.188.44) 2022 оны 04 сарын 12

архи сайн уугаад үхээд бай. Архинд дуртай, архи уучаад машин бариж явах хүсэлтэй нь энэ мэтээр хүнд гай болохгүй үхцгээ. тэгээд нийгэм цэвэршинэ.

1  |  0
Гэрээ(66.181.161.60) 2022 оны 04 сарын 11

Амиа хорлосон биз ээ

1  |  0
иргэн(202.126.90.132) 2022 оны 04 сарын 12

АРХИ ШИГ ХАР МӨРТЭЙ ГАШУУН УСЫГ УУСНААР ИЙМ АЮУЛД ОРЖЭЭ. МОНГОЛЧУУДАА АРХИНААС ТАТГАЛЗ. АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРАА АРХИНД АГУУЛАГДАХ ХҮНИЙ УХААН САНААГ САМАРУУЛЖ, ХҮН БИШ БОЛГОДОГ ХАТУУЛАГ ДЭЭРЭЭ АНХААРЛАА ХАНДУУЛААЧ. ТА МӨНГӨ ОЛОХ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙГ ЯМАР ИХ УЙ ГАШУУ, ТАМЫН ҮЗЭГДЭЛД УНАГАЖ БАЙГААГАА ЭРХ БИШ ХАРЖ, СОНСОЖ ҮЗЭЖ БАЙГАА БАЙХАА. ЯАГААД ГЭВЭЛ АЙМШГИЙН ХЭРЭГ ЮУНААС ҮЙДЭЖ ГАРЧ БАЙНА ВЭ ГЭВЭЛ ГАШУУН УСЫГ ТОХИРУУЛЖ ХЭРЭГЛЭЖ ЧАДДАГГҮЙ МАЛНААС ДОР УХАМСАРТАЙ ИРГЭД НИЙГЭМД ОЛНООР ГАРЧ, ГЭР БҮЛ ЭД РӨРӨНГӨ АМЬ НАСААРАА ХОХИРЧ БАЙНА. АРХИНААС ОЛСОН АШИГ ТАНЬ ТАНД ХООД БОЛОХ УУ ТА НЭГИЙГ БОД.

2  |  0
Зангараг(202.126.88.183) 2022 оны 04 сарын 10

Архи ийм л аз жаргалыг бэлэглэдэг юм даа үхэр монголчууд аа ?!!!

4  |  0
Top