Владимир Зеленский: Энэ дайн ДЭЛХИЙГ ХУВААЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойш анх удаагаа Оросын сэтгүүлчдэд ярилцлага өглөө.

Оросын “Медуза” сайт, “Дождь” телевизийн ерөнхий редакторууд болон “Новая газета” сонины сэтгүүлч Михаил Зыгарь, “Коммерсантъ” сонины тусгай сурвалжлагч Владимир Соловьёв нар цахимаар Владимир Зеленскийтэй холбогдон ярилцжээ.


Тэгвэл Оросын хэвлэл мэдээллийн зохицуулагч байгууллага Роскомнадзороос Владимир Зеленскийтэй хийсэн ярилцлагыг нийтлэхийг хориглож, албан ёсны цахим хуудсаараа дамжуулан ярилцлага авсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хариуцлага хүлээлгэх талаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна. 

Мөн ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас нийтлэгдсэн материалын агуулгад хуулийн дүгнэлт өгнө гэжээ. Учир нь уг ярилцлагаар Оросын эсрэг суртал ухуулга хийж, ОХУ-ын Зэвсэгт хүчнийхэн Донецкийг хамгаалах зорилгоор явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор ОХУ-ын үйл ажиллагааны талаар худал мэдээлэл тогтмол нийтлэгдэж байгаа үед хийсэн гэж мэдэгдсэн байна.

“Оросыг дэмжигч улстөрчийн бүлэглэл намайг зайлуулахаар ажилласан”

Ярилцлага Оросын сэтгүүлчдийн ОХУ-ын цэргийнхэн болон бусад Оросыг дэмжигч талынхны ашиглаж байгаа V болон Z үсэг нь Украины Ерөнхийлөгчийн нэрний эхний үсэг, мөн Зеленскийг улс төрөөс зайлуулахыг “бэлгэдсэн” эсэх талаарх асуултаар эхэлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ асуултад “Намайг улс төрөөс зайлуулахаар Оросыг дэмжигч улстөрч Виктор Медведчукийн бүлэг ажилласан. Медведчукийн эргэн тойрныхон Оросын эрх баригчид Украины улс төрд нөлөөгөө алдаж байгааг ойлгоод бүс нутгийн сонгуулийн үеэр орон нутгийн эрх баригчдыг сулруулах суртал ухуулга явуулсан” гэж хариулсан байна.

“Мариуполийг Оросын цэргүүд бүсэлсэн”

Мариуполийн бүслэлтийн тухайд Зеленский үйл явдлыг сурвалжлахдаа мэдээллийн эмх замбараатай байдлыг хянаж үзэх хэрэгтэйг хэлээд, “Хотыг Оросын цэргүүд бүсэлсэн. Боомтыг минажүүлсэн. Хотод хүмүүнлэгийн сүйрэл болж байна. Хүнс, эм, ус аваачих боломжгүй байгаа. Оросын цэргүүд хүмүүнлэгийн цуваа руу галлаж байна. Украины талаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж түр хугацаагаар хүмүүнлэгийн коридоруудыг нээсэн. Хүмүүсийн заримыг нь Оросын армийн хяналтад байдаг бүс нутгуудад хүчээр аваачсан. Нийтдээ 2000 гаруй хүүхдийг хотоос гаргасан. Тэдний байршил нь тодорхойгүй байна. Оросууд хүүхдүүдийг солилцооны хэрэгсэл мэтээр харж байна” гэжээ.

Хүүхдүүдийг эцэг, эхтэй нь болон ганцааранг нь гаргаж байгаа аж. “Энэ бол сүйрэл, аймшигтай хэмээн” Украины Ерөнхийлөгч тодорхойлсон байна.

Талууд одоо зарим тохиролцоонд хүрсэн бөгөөд Украины чиглэлд иргэний тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үеэр түгжрэлгүй болгожээ. Гэхдээ Мариуполь хотоос хүмүүсийг Украины чиглэлд биш, харин эсрэгээрээ оросуудад эзлэгдсэн чиглэлд албадан гаргах ажиллагаа явагдаж байгаа аж. Мариуполь хотод Орос, Украины цэргүүд байгаа гэнэ. Тэд хотыг хэсэг хэсгээр нь хянаж байгаа бөгөөд Украины цэргүүдэд амь насаа аврахыг хүсвэл хотыг орхихыг санал болгосон ч тэд татгалзсан байна.

Зеленский “Мариуполь хотод амиа алдсан хүмүүсийн цогцос авто зам, явган хүний зам дээр гээд хаа сайгүй хэвтэж байна. Оросын цэргүүд, Украины иргэдийн цогцос... Цогцсуудыг хэн ч зайлуулахгүй. Оросын тал амиа алдсан цэргүүдийг орхиж байна. Тэд үхсэн хүмүүсийг хог шиг булж байна. Бид Оросын талаас цогцсыг гаргаж өгөхийг хүссэн ч тэд бидэнд цогцос ч, шархадсан хүмүүсийг ч, хэнийг ч өгөөгүй” хэмээн ярьжээ. Украины Ерөнхийлөгч “Мариуполь хот үнэндээ байхгүй болсон. Түүнчлэн Волноваха болон Киев орчмын жижиг хотууд үгүй болсон” гэсэн байна.

“Оросын тал амиа алдсан хүмүүсийн мэдээллийг нууж байна”

Олзны хүмүүсийн тухайд Зеленский “Украин, Оросын талууд жагсаалтаа солилцож байгаа. “Бүгдийг бүгдээр” гэсэн солилцох зарчмыг баримталж байгаа. Байлдааны үйл ажиллагаанд Оросын талаас маш залуу хүмүүс оролцож байна. Оросын тал амиа алдсан хүмүүсийн мэдээллийг нууж байгаа” гэжээ.

Зэвсэгт довтолгоо эхэлсний дараа Украины Ерөнхийлөгчийн Орост болон оросуудад хандах хандлага нь муудсан байна. Зеленский “Украиныг дэмжиж байгаа хүмүүст баярлалаа” гэж хэлжээ.

Оросын уран бүтээлчид, хөгжимчид, тамирчдыг бойкотлохыг эсэргүүцсэн Украины найруулагч Сергей Лозницагийн асуудлын тухайд Зеленский “Түүнийг Украины кино академиас хөөхийг би дэмжээгүй. Гэхдээ Оросын бүх зүйлийг үзэн ядах нь гарцаагүй” гэсэн байна.

“Орос хэлний статусыг хасаагүй”

Зеленский мөн “Орос, Украины хэлэлцээний үеэр хэлэлцэх асуудлын жагсаалтаас орос хэлний статусыг хасаагүй. Орос, румын, унгар, польш зэрэг хөрш зэргэлдээ ард түмний хэлийг хүндэтгэх асуудлыг тусгай хэлэлцээрээр тогтооно” гэжээ.

Владимир Зеленский Оростой хийсэн дайнд улс орныхоо үүрэг даалгаврыг тайлбарлаж, Киев Донбассын хяналтыг эргүүлэн авах ажиллагаанд бэлтгэж байна гэсэн мэдээллийг үгүйсгэжээ.

Хохирогчдын тоог аль болох багасгах, энэ дайны үргэлжлэх хугацааг богиносгох, нутаг дэвсгэрээ тохиролцохын тулд ОХУ-ын цэргийг татах зэрэг нь хоёрдугаар сарын 24-ний дайралтаас өмнө байсан зүйл гэж Украины Ерөнхийлөгч хэлээд “Газар нутгаа бүрэн чөлөөлөх боломжгүй. Орост хүчээр тулгавал энэ нь Дэлхийн гуравдугаар дайнд хүргэнэ гэдгийг би ойлгож байна. Би бүх зүйлийг төгс ойлгож, бүрэн мэдэж байна.Тийм учраас би хэлье. Энэ бүхний эхлэл рүү буц. Ингэвэл бид Донбассын асуудлыг шийдэхийг хичээх болно” гэжээ.

“Донбасс руу дайрах ямар ч төлөвлөгөө байхгүй”

Украины Донбасс руу дайрах төлөвлөгөөний талаарх асуултад Зеленский мөн “Мэдээж ямар ч төлөвлөгөө байгаагүй... Бид газар нутгаа цэргийн хүчээр эзлэх гээгүй. Би та бүхэнтэй тохиролцохыг хүссэн. Би хэсэг хугацаанд амьдарч болох гарц олохыг хүсэж байна. Энэ түрэмгийллийн өмнө би Украин, Оросын харилцаанд янз бүрийн хувилбаруудыг хайж байсан. Надад итгэ” гэсэн байна.

Украины Донбасс руу хийсэн довтолгооны тухай өгүүлсэн бүх бичиг баримт нь 100 хувь хуурамч гэж Зеленский ярьжээ.

“ОХУ Украины бие даасан байдал, тусгаар тогнолыг үгүйсгэсэн"

Хоёр улсын хооронд үүссэн зөрчилдөөний эхний шалтгааны талаар Зеленский “Энэ эмгэнэлт явдлын шалтгаан нь ОХУ Украины бие даасан байдал, тусгаар тогнолыг үгүйсгэснээс болсон. Биднийг ямар нэгэн бүтээгдэхүүн гэж хүлээж авч байгаагаас, ямар нэгэн том зүйлийн хэсэг нь гэж харж байгаа нь, уг зүйлийн эзэн нь Оросын одоогийн Ерөнхийлөгч гэж үзэж байгаа нь зөрчилдөөний эхлэл. Бид өөрсдийгөө том зүйлийн өчүүхэн хэсэг гэж харахгүй байна. Украин бол том бөгөөд гүн түүх, ёс суртахуунтай бие даасан улс гэж үзэж байна” гэв.

Кремлийн алдааны талаар Зеленский “Украины эдийн засаг, улс төрийн байдлыг тогтворгүй болгохыг Орос улс дотоод болон гадаад улс төрийн бүлэглэлүүдээр дамжуулан удаан хугацаанд оролдсоор ирсэн. Хурцадмал байдал нь Оросын төлөвлөгөөний нэг хэсэг байсан” гэжээ.

“Оросын талаас 2003-2004 оны хүүхдүүд байлдаж, амиа алдаж байна”

Амиа алдсан орос цэргүүдийн талаар Украины Ерөнхийлөгч “Амиа алдсан болон олзлогдсон орос цэргүүдийн дунд 2003-2004 оны хүүхдүүд байна. Зүгээр л хүүхдүүд” гэж тодорхойлжээ.

Зеленский мөн “Бид цогцос хадгалахыг хүсэхгүй байна. Та бүхэн ойлгож байгаа биз дээ. Бид Оросын талыг амиа алдсан цэргүүдийнхээ цогцсыг аваасай гэж хүсэж байна. Оросын тал эхлээд татгалзаж байсан. Дараа нь бидэнд хэдэн уут санал болгосон. Хүмүүс ойр дотны, хамаатан садан биш хүмүүсийг нас барахад ч, бүр нохой, муур үхсэн ч ингэж ханддаггүй. Үнэнийг хэлэхэд, би хүмүүс, тэр дундаа амиа алдсан эдгээр хүүхдүүдийн эцэг, эх нь юу бодож байгааг ойлгохгүй байна” гэв.

Тэрбээр Оросын талын байдлыг “Аймаар байна. Тэд өөрсдийн хүндээ ингэж хандаж байгаа юм чинь бусад хүнд яаж хандах вэ? Харин бид мэдээж Оросын Засгийн газрын хувьд өөрийн хүмүүс нь биш” гэжээ.

“Энэ бүхэн зүгээр нэг дайн биш, түүнээс ч муу зүйл”

Орос, Украины ирээдүйн харилцааны талаар Владимир Зеленский хоёрдугаар сарын 24-нд довтолгоо эхлэхэд ОХУ-д болон оросуудад хандах хандлага нь өөрчлөгдсөнийг хэлээд, “Олон хүн Украиныг дэмжиж байгааг ойлгож байна. Талархаж байна... Гэхдээ энэ дайнаас болж бүх хүний харилцаа муудсан. Эргүүлж болшгүй зүйл байна. 2014 онд энэ бүхэн эхлэхэд Украины орос хэлтэй бүс нутгууд, гэр бүлүүд энэ үл ойлголцол дуусна гэж найдаж байсан. Энэ нөхцөл байдлыг засаж залруулж болно гэж хүмүүс бодож байсан. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ дайныг дуусгаж, суртал ухуулгатай тэмцэхийн тулд бүхнийг хийх ёстой гэж бодож байсан. Улс орноо өөрчилж, хөрш орнуудтайгаа харилцаагаа өөрчилж, ойлголцохыг өөрийн жишээгээрээ харуулна гэж бодож байлаа. Бас хэлэлцээний ширээнд суухыг хүссэн. Гэвч дэлхийн хуваагдал боллоо. Энэ зүгээр нэг дайн биш. Бүр илүү муу зүйл” гэсэн байна.

Мөн хэдэн сарын дараа украин гэр бүл бүр хохирол амсаж, хөөгдөж, шархдаж, хүүхдүүдэд ямар нэгэн зүйл тохиолдсон гэж Зеленский хэлжээ.

Тэрбээр “Украинчууд Польш руу явсан. Тэдэнд ажил олдсонгүй... Хүн бүр ямар нэгэн уй гашуутай байгаа. Мэдээжийн хэрэг энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийн эзлэгдсэн он жилүүд биш” гэв.

“Путин орос хэлэнд хамгийн муу зүйл хийлээ”

Энэ зөрчилдөөнөөр Оросын амссан хохиролд орос хэлний асуудал зайлшгүй багтаж байгаа талаар Зеленский хэлээд, “Владимир Владимирович Путин орос хэлэнд хамгийн муу зүйл хийсэн. Энэ бол нөхөж баршгүй хохирол гэж би бодож байна. Оросууд, бас бусад хүмүүс нийгэмд орос хэлээр ярихаас ичих үе ч ирнэ. Энэ байдал олон жилийн турш үргэлжлэх нь гарцаагүй” гэжээ.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй Украин дахь биологийн лабораторийн тухай тэр “Энэ бол онигоо. Тайлбарлах зүйл алга. Бид тэгэхгүй! Биолабораториуд Зөвлөлтийн үед энд байсан. Бидэнд цөмийн зэвсэг байхгүй. Бидэнд химийн зэвсэг, химийн биолаборатори байхгүй. Тийм ээ, бид дайснуудаа хэзээ ч химийн бодисоор хордуулахгүй!” гэлээ.
 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.121.100) 2022 оны 03 сарын 30

Толгой нь хүрэхгүй АНУ тэргүүтнийг дагаж дээр дээр үсэрч гүйгээд одоо газарджээ. Гаардсан хүн худлаа хэлж жүжиглэхээс өөр яах вэ дээ.

0  |  0
Монгол хүн(66.181.161.123) 2022 оны 03 сарын 30

Тэнэг хошин шогчин.Чиний жүжиг эх орноо самарлаа америкийн хатгаасаар.

1  |  1
иргэн(192.82.69.32) 2022 оны 03 сарын 30

яана даа украйн. яг Хзүүгүй ээбийгийн нөгөө тал бна

1  |  0
zochin(103.242.45.45) 2022 оны 03 сарын 29

ANU bolon dain uduugch ys haygch lalriin uls daa

0  |  0
Sergey(202.126.90.96) 2022 оны 03 сарын 29

Ene erguu natog tahin shutej hursh orosd auyl uchruulaagui bol ene dain garajgui baisan sho

0  |  0
Ukraina(66.181.161.30) 2022 оны 03 сарын 30

Putleriig horooh heregtei muu nohoig tegej bj orosiin ard tvmen erh cholootei boln

2  |  1
Зочин(103.57.95.166) 2022 оны 03 сарын 30

Улс төрийн туршлагагүй Зеленский гэдэг энэ жаалхүү очих ёсгүй суудалд очсон нь гол алдаа байжээ. Оросын хажуугаас нүүгээд явж чадахгүй л юм чинь учраа ололцох л ёстой байсан бус уу?!

2  |  0
зочин (192.82.72.133) 2022 оны 03 сарын 30

НҮХЭН ЖОРЛОНДОО ХОРДООД НҮҮРСНИЙ УТААНДАА МАНСУУРААД ТҮГЖРЭЛДЭЭ СОЛИОРООД ДАРГА НАРТАА ДАРЛУУЛЖ ХАНДАГГҮЙ МОНГОЛЧУУД ДАЙНЫ ТУХАЙ ЯРИХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ ПУТИН ЗЕЛИНСКИЙ ХОЁР САНАЛ НИЙЛЖУУГАА ГЭСЭН ШӨӨ

2  |  0
Зочин (59.153.114.112) 2022 оны 04 сарын 02

Муу алуурчин Путин

3  |  2
эгэл(139.5.217.121) 2022 оны 04 сарын 02

Дайныг дэмжигчид бол зомбинууд, тэд хүн биш

3  |  2
Ган(66.181.161.58) 2022 оны 03 сарын 29

Хэн химийн зэвсэг байсан гэж хэлэх вэ дэ.Дайны хор уршигийг мэдсээр байж НАТО-д элсэн нь гэж өвчигнөөд л дайныг өдүүлчихсэн байж хор хохирол ярьж өрөвдүүлэх гээд яах нуу дээ.Гол буруутан өөрийгөө гэдгиийг хүлээн зөвшөөрөхгүй хүүхэлдэй дээ АНУ.НАТО-гийн тоглоом болж дуусандаа харамсалтай яа

0  |  0
Зочин(126.215.236.192) 2022 оны 04 сарын 02

Мөн л жүжигчин Рональд Рейган хуучин ЗХУ-ыг 15 тусдаа улс болгон задрахад хүргэсэн. Одоо мөн л жүжигчин Зеленский ОХУ-ыг задрахад хүргэж тун магадгүй. Оросууд хуучин хүчирхэг үеэ санагалзсан өсөрхүү бодолтой цагт бусадтай энх амгалан зэрэгцэж амьдрах тухай саналтгүй. Сүүлийн 20 жилд энэ улс байнга хөршүүд рүүгээ довтолж газар нутгаас нь булаан эзэлж хүч тулган дээрэлхэж ирлээ. Ийм харгис байхад Кавказын олон жижиг үндэстэн, шашин нэгт гүржүүд хүртэл оросуудад дургүй байх нь аргагүй.

0  |  2
Ev khamt.(202.126.89.208) 2022 оны 03 сарын 30

..Russiain buruu bna.! Tegch duraaraa ikh gurnii deerengui khandlaga gargaj Tusgaar uls bolson Uckrian luu khaldakh yamar khereg bna.! Russiad iim khotsrogdson Komunist argaar khucheer bugdiig n shiidne gevel Russia uls khol yavakhgui..!

1  |  1
Иргэн(64.119.23.151) 2022 оны 03 сарын 30

Улс үндэстнээ сүйрлийн ирмэгт хүргэсэн хамгийн муу хүн ярьж хэлж байгаа НЬ улс төрч биш хүн дэлхий ертөнцийг эвдэн бусниулагчийг аялдан дагагч өөрийн бөндгөргүй хүн ерөнхийлөгч байх хэмжээний биш хүн гэж харагддаг

2  |  0
Zochin(109.89.151.254) 2022 оны 03 сарын 29

Zelenskiig sain jyjigledeg boloxoor ni amerikuud ashiglaj eronxiilogchiin dyrd togluulsan ni onoodor dainii baidald xyrgelee, ene evrei amerikt l yilchilne yy gexees ukraind yum xiix yy ???

1  |  1
Zochin(109.89.151.254) 2022 оны 03 сарын 29

Evropt ene xoshin shogch xen boloxiig odoo xymyys mederch ukrainii tsagaachdaas zalxaj exelj baina.Amerikiin gar xol bolj ulsaa syiryylsen alia salbadai !

1  |  0
Үхэж далд ор чи(192.82.76.233) 2022 оны 03 сарын 30

Ертөнцөөс зайл

1  |  0
Lol (66.181.161.120) 2022 оны 03 сарын 30

Утсан хүүхэлдэй алиа салбадай новшийг хурдан устгах хэрэгтэй. Орос ялна эргэлзээгүй

3  |  2
Зочин(66.181.161.30) 2022 оны 03 сарын 30

Хүмүүст хайртай дотныхоо хүмүүсээ алдана гэдэг сайхан байна гэж лав байхгүй.Хүн гэдэг нь хайртай хүмүүсдээ дахин давтагддаггүй эд баялаг юугаарч сольшгүй хэмжээлшгүй үнэтэй байдаг. Путин буруу зөнөглөж хүмүүсийн амиар тоглох болж.

1  |  2
Уншигч(64.119.23.198) 2022 оны 03 сарын 30

Энэ хүн гайхмаар эрч хүчтэй уйгагүй, бас их ухаалаг тууштай удирдагч шүү. Амжилт хүсье, дайн дуусаасай.

5  |  3
zochin(106.154.129.202) 2022 оны 03 сарын 28

ene dor unen helsen bna

0  |  0
Иргэн(192.82.76.203) 2022 оны 03 сарын 30

Цэвэрч оросуудыг муулах гээд байгаа халтар монголчууд зайлцгаа! Монгол улс даяараа хошногоо арчдаг, усанд байнга ордог мөн шивэргүй болсныхоо дараа л дэлхийн асуудлын талаар бодцгоо!

4  |  3
Top