Улсын хэмжээнд 3.8 сая толгой эх мал төллөжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 27.9 сая толгой эх мал төллөхөөс 3.8 сая толгой нь төллөжээ.  Үүнээс харахад төл бойжилт 99.2 хувьтай үргэлжилж байна. 

Мал төллөлтийг бүс нутгаар нь авч үзвэл:

  • Баруун бүсэд нийт төллөвөл зохих эх малын 24.3 хувь,
  • Хангайн бүсэд 11 хувь,
  • Төвийн бүсэд 14 хувь,
  • Зүүн бүсэд 4.8 хувьтай байна.

Улсын хэмжээнд 92.1 мянган ингэ, 1.2 сая гүү, 1.7 сая үнээ, 13.5 сая эм хонь, 11.3 сая эм ямаа төллөх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top