ФОТО: Төв замд осол гарч, нэг хүн эмнэлэгт хүргэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Өнөөдөр /2022.03.22/ 16.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, "Мөнгөн завьяа"-гийн урд замд зам тээврийн осол гарч, нэг хүн гэмтжээ.

Тус замд зорчиж явсан 8673 УНЕ улсын дугаартай автомашин дүрэм зөрчиж, эсрэг урсгал руу шилжих үедээ хөдөлгөөнд оролцож байсан мотоцикльтой зорчигчийг мөргөсний улмаас мотоциклийн жолооч гэмтэж, түүнийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Ослын газарт албаныхан хэмжилт хийж, тээврийн хэрэгслүүдийг ачуулан, замын хөдөлгөөнийг нээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top