Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.

Тодруулбал ногоон бүсэд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран хөдөлгөөнт эргүүл хяналтын бүрэлдэхүүн  үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Алба хаагчид Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсийн 5 чиглэлд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хяналтыг хэрэгжүүлэх юм.

Хөдөлгөөнт эргүүл, хяналт  03 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 10-ныг хүртэл ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top