Оросын эсрэг хариу арга хэмжээний талаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр /2022.03.21/ Европын удирдагч нартай Оросын Украинд явуулж буй тусгай ажиллагааны хариу арга хэмжээний талаар хэлэлцэх аж.

Жо Байден Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд Марио Драги, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нартай Украинд явуулж буй Оросын тэргүүлсэн цэргийн тусгай ажиллагаанд зохицуулалттай хариу арга хэмжээ авах тухай хэлэлцэх гэнэ.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон АНУ болон НАТО Оросын цэргийн ажиллагааны өмнө стратегийн алдаа гаргасан гэсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах асан “ОХУ Украинд тусгай ажиллагаа явуулахаас өмнө АНУ болон НАТО стратегийн алдаа гаргасан. АНУ болон НАТО олон сарын турш, харин Ерөнхийлөгч Жо Байден эхнээсээ л Украинд барууны цэргүүд ямар ч тохиолдолд хөндлөнгөөс оролцохгүй гэж дахин дахин онцлон хэлсэн. Энэ бол том алдаа байсан” гэжээ.

Жон Болтоны хэлснээр Жо Байден Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар ямар нэгэн зүйл огт яриагүй бол Украины аюулгүй байдал, дэлхийн энх тайванд асуудал үүсэхгүй байх байсан аж. Тэрбээр “Одоо Европт 1945 оноос хойших хамгийн том тулаан болж байна” гэжээ.

Тэгвэл Европын Холбооны орнууд ОХУ-ын эсрэг хоригийн тав дахь багцыг бэлтгэж байгаа юм. Энэхүү багцад газрын тосны хоригийг оруулахаар хэлэлцэж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
И(202.126.89.229) 2022 оны 03 сарын 22

АНУ МӨРӨӨРӨӨ БСН БОЛ ОЛОН АМЬ ТАСРАХГҮЙ БХ БЛ АА

0  |  0
Top